Хайх

Сурагчийн цүнх яагаад өнгөлөг, загварлаг бас дэвтэртэйгээ хосолж болохгүй гэж

Сурагчийн цүнх яагаад өнгөлөг, загварлаг бас дэвтэртэйгээ хосолж болохгүй гэж

Шинэ хичээлийн жилийн бэлтгэлээ Miquelrius брэндээс

Text: Buro.Mongolia


Сурагчийн цүнх яагаад өнгөлөг, загварлаг бас дэвтэртэйгээ хосолж болохгүй гэж? Дэлхий дээр амьдарч байгаа хүн бүр амьдралынхаа туршид нэгнээсээ суралцаж, мэдсэн сурснаа зааж, түүнийгээ тархиндаа, эсвэл хаа нэг газар буулгаж, хадгалж, тэмдэглэж тасралтгүй энэ бүхнийг өдөр тутамдаа давтан хийсээр, амьдрал үргэлжилдэг. Тэгвэл бид энэ бүхнийг яагаад сонирхолтой байдлаар өнгөлөг дэвтэрт буулгаад, загварлаг цүнхэнд хийгээд өөдрөг бас хүсэл мөрөөдөлтэй явж болохгүй гэж?

Хичээлийн шинэ жил ирэхээр хүүхэд бүрийн сэтгэлд шинэ цүнх, шинэ дэвтэр, шинэ бүхэн төсөөлөгдөж түүнийгээ бодолдоо мөрөөдөн явдаг. Тэгвэл тэрхүү хүслийг нь гүйцээхээр Испанийн Miquelrius брэнд Монголд орж ирэн, нээлтээ хийжээ. Miquelrius нь анх 1839 онд Испани улсын Барселон хотод үүд хаалгаа нээн, өдгөө 180 жилийн турш бичиг хэргийн салбарт үйл ажиллагаа эрхлэн, дэлхийн 60 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Европын шилдэг, чанараар тэргүүлэгч брэндүүдийн нэг болон ѳргѳжсѳн байна. Miquelrius нь бичиг хэргийг загварын ертөнцтэй холбож, үүргэвчийг үзэг балны сав, дэвтэр, балтай нь хослуулан авах боломжийг хэрэглэгч бүрт олгодгоороо давуу талтай. Энэхүү брэндийг "Интернэшнл Трейд энд Оперэйшн" ХХК нь албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нийлүүлэн Шангри-ла Молл болон Макс Моллд тус тус анхны цэгээ нээсэн байна.

Сурагчийн цүнх яагаад өнгөлөг, загварлаг бас дэвтэртэйгээ хосолж болохгүй гэж (фото 1)

Сургуульд явахад хамгийн чухал хэрэгсэл юу вэ?

Мэдээж сурагчийн цүнх буюу үүргэвч. Тэрхүү цүнх нь хүүхдүүдэд хэрэглэхэд хялбар, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хѳнгѳн бѳгѳѳд хамгийн зөв бүтэцтэй байх ёстой. Miquelrius брэндийн загварууд нь хамгийн чанартай нэхмэл материал ашиглан практикт ойр загварууд үйлдвэрлэдэг гэдгээрээ зах зээлд танигдсан ба ус чийгт тэсвэртэй өндөр чанарын нийлэг болон PVC бүрээсийг ашигладаг. Түүнчлэн Miquelrius брэнд нь хэн бүхний хэрэгцээ, шаардлагад нийцэх үүргэвч, цүнхийг санал болгодгоороо хэрэглэгчдийн дунд алдартай.

Сурагчийн цүнх ямар байх ёстой вэ?

Сурагчийн цүнх яагаад өнгөлөг, загварлаг бас дэвтэртэйгээ хосолж болохгүй гэж (фото 2)

Үзэг балны савны тухайд

Зай бага эзэлдэг, олон төрлийн бал болон бусад туслах хэрэгслийг агуулах багтаамжтай байх шаардлагатай. Хавтгай, тэгш өнцөгт хэлбэртэй байх нь үүргэвчинд хийж авахад хялбар төдийгүй шаардлагатай материал, эд зүйлсээ бүгдийг багтаах боломжтой байдаг бол бөөрөнхий цилиндр хэлбэртэй сав нь бага ангийн хүүхдэд илүү тохиромжтой. Давхар тасалгаатай сав нь үзэг бал болон туслах хэрэгслүүдээ ангилж хадгалахад илүү тохиромжтой эмх цэгцтэй болгож өгдөг билээ. Сонирхуулахад Miquelrius-ийн давхар тасалгаатай саванд 75 хүртэлх ширхгийн бал харандаа, туслах зүйлсийг багтаах боломжтой.

Miquelrius Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл, 2-р давхар
Макс Молл, 2-р давхар
Утасны дугаар: 9000-0081

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх