Хайх

Цуурхал бий: Дуучин Адель рэппер Skepta-тай болзож эхэлжээ

Цуурхал бий: Дуучин Адель рэппер Skepta-тай болзож эхэлжээ

Дуучин бүсгүйн амьдралын шинэ хуудас

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ оны есдүгээр сард нөхрөөсөө салах өргөдөл гаргасан дуучин Адель саяхнаас рэппер Skepta-тай болзож эхэлсэн гэх цуурхал хэвлэл мэдээллүүдээр тархаж байна. Тодруулбал энэ мэдээллийг анх Их Британийн Mirror сонин гаргажээ.

Сониний мэдээллэж буйгаар хосууд хоёр долоо хоногийн өмнө рэпперийн төрсөн өдрийг Лондон дахь Crystal Maze зочид буудалд тэмдэглэсэн байна. Харин The Sun сониний мэдээллэснээр Адель ба Skepta нар дуучныг нөхрөөсөө салсны дараа харилцаж эхэлсэн бөгөөд одоогоор ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлэн маш дотно холбоо үүсгээд байгаа гэнэ.

Их Британийн рэппер Skepta нь 2016 онд Konnichiwa цомгоороо Mercury Prize шагнал хүртэж байсан бөгөөд түүний цомгийг тухайн оны Английн шилдэг цомгоор нэрлэж байсан юм. Тэрээр 2016 онд ES сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Адельтэй харилцан бичилцдэг болохоо хэлж байсан бол Адель өөрийн зүгээс рэпперийн зургийг Instagram хуудастаа нийтлэн зүрхний эможи хавсаргаж байжээ.

Эргэн сануулахад Адель өөрийн нөхөр Саймон Конеккигоос дөрөвдүгээр сард салсан бөгөөд есдүгээр сард албан ёсоор салах өргөдөл гаргасан юм. Адель ба Саймон нар нийт долоон жил хамтдаа амьдарсан ба Анжело гэх зургаан настай хүүтэй билээ.

 

цааш үзэх