Хайх

Facebook компани нэрээ өөрчилж магадгүй

Facebook компани нэрээ өөрчилж магадгүй

Facebook одоогоор уг мэдээллийг батлаагүй байна

Text: Buro.Mongolia


АНУ-ын The Verge вебсайтын мэдэгдсэнээр Facebook компани дараа долоо хоногт нэрээ өөрчлөхөөр төлөвлөж байна. Уг мэдээллийг вебсайт ойрын эх сурвалжаас авсан гэдгээ бичсэн юм. 

Тус мэдээллийн дагуу шинэ нэр нь Facebook-г зөвхөн сошиал медиа компани биш, харин “metaverse” салбарын компани болох эрмэлзлийг нь тусгах гэнэ. “Metaverse” буюу “мета ертөнц” гэдэг нь хэрэглэгчдэд компьютерын үүсгэсэн виртуал орчинд бусад хэрэглэгчидтэй харилцаа тогтоох боломж олгох дижитал ертөнц юм. “Мета ертөнц” нь хүмүүсийг AR (Artificial Reality), VR (Virtual Reality) зэрэг технологийн тусламжтай виртуал ертөнцөд нэвтрүүлэх зорилготой билээ. Мөн эх сурвалжийн онцолсноор шинэ нэр нь Facebook-ийн саяхан гаргасан дижитал ертөнцөд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх Horizon аппликейшнтэй холбоотой байх өндөр магадлалтай байна.

The Verge-ийн мэдээллэж буйгаар Facebook-ийн тэргүүн Марк Цукерберг аравдугаар сарын 28-нд зохион байгуулагдах Connect бага хурал дээр компанийн шинэчлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх магадлалтай байгаа юм. Мөн компанийн шинэ нэрийг уг арга хэмжээ болохоос өмнө зарлаж болзошгүй хэмээн эх сурвалж мэдэгджээ. Шинэ нэрийг чанд нууцалж байгаа тул компанийн зарим дээд удирдлагын гишүүд ч үүний талаар мэдээлэлгүй байгаа гэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх