Хайх

Вайнона Райдер болон Ванесса Паради нар Жонни Деппийг хамгааллаа

Вайнона Райдер болон Ванесса Паради нар Жонни Деппийг хамгааллаа

"Тэр хэзээ ч хүч хэрэглэж байгаагүй"

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Вайнона Райдер болон Ванесса Паради нар Жонни Депп тэдэнд хэзээ ч хүч хэрэглэж байгаагүй хэмээн түүний талд зогссон байна. Тодруулбал 2018 онд The Sun сонин Жонни Деппийг "эхнэрээ зоддог" хэмээн нийтэлж байсан бөгөөд алдарт жүжигчин нэр төрийг нь гутаасан гэх шалтгаанаар тус сониныг шүүхэд өгсөн билээ. Харин Паради болон Райдер нар уг хэрэгт холбогдуулан шүүхийн өмнө гэрчээр мэдүүлэг өгчээ.

Жонни Деппийн хуучин эхнэр жүжигчин Эмбер Херд алдарт жүжигчнийг өөрийнх нь эсрэг хүч хэрэглэсэн хэмээн буруутгаж байсан юм. Харин The Sun сонины материалд эхнэртээ гар хүрсэн хүнийг "Fantastic Beasts" кинонд тоглуулахаар болсныг эсэргүүцэж, киноны зохиолч Жоан Роулингийг шүүмжилж байв.

"Би Жонниг 25 гаруй жилийн өмнөөс мэднэ. Үүнээс 14 жилд нь бид хамтран амьдарч, хамтдаа хоёр хүүхдээ өсгөсөн. Энэ олон жилийн турш би Жонниг сайхан сэтгэлтэй, анхаарал халамжтай, өгөөмөр, тайван хүн, сайн аав гэдгээр нь мэднэ" гэж Ванесса Паради мэдүүлэгтээ дурджээ.

Харин Жонни Депптэй 1990-ээд онд романтик харилцаатай байсан Вайнона Райдер үүнийг баталж, "Тэр хэзээ ч миний эсрэг хүч хэрэглэж байгаагүй" хэмээн мэдэгдсэн юм.

Вайнона Райдер болон Ванесса Паради нар Жонни Деппийг хамгааллаа (фото 1)

Эргэн сануулахад Жонни Депп болон Эмбер Херд нар 2009 онд "The Rum Diary" киноны зураг авалтын үеэр анх танилцаж, 2015 онд гэрлэлтээ батлуулсан билээ. Үүнээс нэг жилийн дараа Эмбер Херд Жонни Депп түүний эсрэг хүч хэрэглэсэн хэмээн мэдэгдэж, салах өргөдлөө өгсөн юм. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард Жонни Депп хуучин эхнэр нь түүнд хүч хэрэглэсэн, эд мөрийн баримтыг хуурамчаар үйлдсэн хэмээн жүжигчин бүсгүйг буруутгасан билээ.

цааш үзэх