Хайх

Wired сэтгүүл Silicon Valley цувралын логотой футболк гаргажээ

Wired сэтгүүл Silicon Valley цувралын логотой футболк гаргажээ

Pied Piper

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Wired сэтгүүл HBO телевизийн Silicon Valley цувралын Pied Piper алгоритмын логотой футболк цөөн тоогоор гаргасан байна

Silicon Valley цувралын шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгаж байна. Тодруулбал, одоо Pied Piper гэсэн бичигтэй футболкийг Wired сэтгүүлийн албан ёсны сайтаас худалдан авах боломжтой боллоо. HBO телевиз дээр 2014 оноос эхлэн гарч байгаа энэхүү инээдмийн цувралд зургаан программист залуу "Pied Piper" нэртэй алгоритмын старт-ап компани нээдэг бөгөөд амжилтанд хүрэхийн тулд олон бүтэлгүйтэл, хөгжилтэй явдлуудтай тулгардаг. Тэгвэл одоо энэхүү цувралыг үздэг хүмүүс дуртай киноныхоо логотой футболкыг өмсөх боломжтой болжээ.

Нэмж хэлэхэд, Wired сэтгүүл гурван сар тутамд цоо шинэ баатар, загваруудтай футболкны цуглуулгаа танилцуулахаар болжээ.

цааш үзэх