Хайх

WWF: Австралийн түймэрт нэг тэрбум гаруй амьтан үрэгдээд байна

WWF: Австралийн түймэрт нэг тэрбум гаруй амьтан үрэгдээд байна

Зэрлэг байгальд нөхөж баршгүй хохирол учирлаа

Text: Бюро 24/7


Зураг:

Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) вебсайт дээр нийтлэгдсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллийн дагуу Австрали улсад дэгдэж буй ойн түймрийн улмаас одоогоор 10 сая га талбай шатаж, 26 хүн амиа алдаж, 2000 гаруй барилга, байгууламж сүйрчээ. Үүнээс хамгийн их хохирол амссан нь уг тивийн зэрлэг байгаль юм.

Хамгийн сүүлд хийгдсэн тооцооллын дагуу түймрийн улмаас 1.25 тэрбум амьтан үрэгдсэн байна. Тодруулбал олон мянган коала ба имж, валлаби, кукабарра шувуу, какаду тоть зэрэг ховор амьтад түймэрт өртөж харамсалтайгаар амиа алджээ. Энэ бол Австралийн амьтны ертөнцөд тохиолдсон жинхэнэ гамшиг юм.

Сиднейн Их Сургуулийн профессор Крис Дикман их хэмжээний түймрийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна. Аврах боломжтой амьд үлдсэн амьтдын тухайд амьдралд шаардлагатай нөөц байхгүй, сүйрсэн ой руу эргэж очих шаардлагатай болох тул нөхцөл байдал маш хүнд байна. Тэдгээр амьтдад нүүрлэж буй бас нэгэн аюул бол махчин амьтад юм. Шинэ нутаг дэвсгэрт амьдрах шаардлагатай болох тул тухайн газарт дасан зохицоход багагүй хүндрэл учирч, уугуул амьтадтай өрсөлдөхөд бэрх байх юм.

Шинжээчдийн онцолсноор энэ удаагийн түймэр нь Австрали тивд агаарын хэм түүхэн дээд хэмжээ буюу Цельсийн 44 хэм хүрснээс үүдэлтэй бөгөөд агаарын хэм цаашид ч үргэлжлүүлэн нэмэгдэхээс гадна салхи ширүүсэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Байгаль дэлхий, ан амьтад, хүн төрөлхтөнд санаа тавьдаг хэн бүхнийг амьтдыг түймрээс аврахад тусалдаг Wire Wildlife Rescue санд хандив өгөхийг уриалж байна. Дэмжлэг хэрэгтэй байгаа бусад Австралийн байгууллагуудын жагсаалтыг жишээ нь жүжигчин Николь Кидманы Instagram хуудас дээрээс олох боломжтой.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх