Хайх

Зөвлөгөө: Шинэ төрлийн коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ

Зөвлөгөө: Шинэ төрлийн коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ

Доорх зөвлөмжүүдийг дагаарай

Text: Buro.Mongolia


ДЭМБ шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 2744, нас барсан хүний тоо 80 болсон тухай мэдээллээд байна. Монгол Улсын Онцгой комиссын үнэлгээгээр коронавирусийн халдварт өртөх эрсдэлийн зэрэг дундаас дээш байгаа учир иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө. Халдвараас сэргийлэх хамгийн сайн хамгаалалт бол амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, биеийн тамирын дасгал хөдөлгөөн тогтмол хийж, ажил амралтаа зохицуулж, хангалттай сайн амарч, биеийн эсэргүүцэл, дархлааг дэмжих явдал юм. Түүнчлэн хувийн ариун цэврийг сайтар сахиж, доорх зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй.

Коронавирусийн шинэ халдвараас сэргийлэх зөвлөмж:

  • Гараа бүлээн усаар тогтмол савандаж угаах, ариутгах.
  • Гэр, ажлын байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийж, халдваргүйжүүлэх.
  • Олон нийтийн газраар явахаас зайлсхийх, явах тохиолдолд үргэлж бээлий өмсөх.
  • Хэрэв бээлийгээ тайлах шаардлагатай бол гараараа нүд, нүүрний орчимдоо хүрэхээс зайлсхийх. Бээлийгээ өмсөхийн өмнө гараа заавал угаах.
  • Өдөр бүр бээлийгээ угааж, чийгтэй бээлий өмсөхгүй байх.
  • Амны хаалт байнга зүүж хэвших. Ихэнх амны хаалт нь 1-2 удаа хэрэглэсний дараа хамгаалах шинж чанараа алддаг учир үргэлж шинэ амны хаалт хэрэглэх. Түүнчлэн олон нийтийн газраар явахдаа хүмүүсээс зайгаа барих.
  • Гэр бүлийн гишүүн бүр нүүр гарын алчуураа шинэчилж, зөвхөн өөрийн алчуурыг хэрэглэх. Долоо хоногт хоёр удаа алчуураа угаах.
  • Хаалганы бариулуудыг тогтмол ариутгах. Олон нийтийн газрын хаалганы бариул, шатны бариул болон өөр хүний ​​гар утас, ​​компьютерийн гарыг ашигласан тохиолдолд гараа нүүрэндээ хүргэхээс зайлсхийж, гараа нэн даруй ариутгах.
  • Вирусийн эх үүсвэр тодорхойгүй байгаа энэ үед амьд амьтан, далайн гаралтай бүтээгдэхүүн худалдан авах, хүнсэнд хэрэглэхээс зайлсхийх.
  • Бусадтай аяга тавгаа солилцохгүй байж, олон нийтийн хоолны газраар аль болох үйлчлүүлэхгүй байх.
  • Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран боломжтой үедээ гэр болон ажлын байрныхаа цонхыг онгойлгон агаарын солилцоо оруулах. Вирус нь агааржуулалт сайтай газар саатах боломжгүй юм. Гэхдээ мэдээж цаг агаар хүйтэн үед дулаан байхыг чухалчилж, цонхоо хаах нь зүйтэй.
  • Гэр бүлийн гишүүн, ойр дотнын нэгэн тань ханиад, томуу туссан бол тэдний дэргэд байхдаа амны хаалтыг заавал хэрэглэх. Хэрэв тэднийг асарч байгаа тохиолдолд биеийг бүрэн халхалсан хувцас, резин бээлий өмсөж, өвчтөний хэрэглэж буй гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг халуун усанд сайтар, тогтмол угаах.
цааш үзэх