Хайх

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall

Your every needs under one roof

Text: Бюро 24/7


Бюро 24/7 Shangri-La Мall-ын урилгаар зочлон, дэлхийн шилдэг брэндүүдийн дэлгүүрүүдээр хэсч уншигч танд зориулсан тойм мэдээлэл бэлтгэлээ

Улаанбаатарын төвд шинэ өнгө төрх, амьдралын хэв маяг авчирсан Shangri-La Mall-д яваад ороход дэлхийн стандарт бүхий орчин угтан авч, цогц үйлчилгээг нэг дор санал болгоно. Shangri-La Mall-д зочилсон хүмүүст яг л гадаадад шоппинг хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрнө гэдэгт итгэлтэй байна. Энд үндэсний болон дэлхийн брэндүүдийн хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, цаг ба үнэт эдлэл, гутал, цүнх болон кофе шоп, түргэн хоолны газар, спорт клуб,  кино театр, галерей, эмнэлэг, хүүхдийн тоглоомын газар, банк, спа гээд бүгд нэг дор цугларсан нь хамгийн гол давуу тал юм. Тиймээс та энэ удаа Shangri-La Mall-д ирэхдээ илүү их цаг гаргаж, ухаалаг худалдан авалт хийхийн тулд дэлгүүр бүртэй нь илүү сайн танилцахыг санал болгож байна. 

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 1)

Загварлаг, чанартай сонголтууд

Өвөл бидэнд бусад улирлаас илүү их зүйл хэрэг болдог. Хамгийн түрүүнд дэгжин хэрнээ дулаан хувцас хэрэгтэй тул Giuliana Teso-гийн үслэг хүрэм авч, Гоёо, Наран брэндүүдийн шинэ улирлын загваруудыг сонирхож болно. Эрчүүдийн хувьд ISAIA брэндийн бутикээс дээд зэрэглэлийн костюм, гадуур хүрэм авч, захиалга өгөх боломжтой. Ажил хэрэгч, чанарыг эрхэмлэдэг бүсгүйчүүд Gerard Darel-аас сонголтоо хийгээрэй. Мөн Монгол чадварлаг дизайнеруудын нэгдсэн дэлгүүрүүдээс үндэсний элементийг шингээсэн орчин үеийн загваруудыг сонирхоорой. 

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 2)

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 3)

Бүсгүйчүүд ирж буй өвлийн улиралд олонтоо зохиогддог хүлээн авалт, шинэ жил угтсан арга хэмжээнүүдэд зориулж Style Avenue, Dyrberg Kern, Misis, Bloom брэндүүдийн дэлгүүрээс гоёл, чимэглэлээ сонгох боломжтой. 

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 4)

Хүйтний улирлыг угтаж эрүүл мэнд, гоо сайхандаа цаг гаргаарай

Бид уншигчиддаа зориулж өвлийн улиралд арьс болон үсэндээ хэрхэн анхаарч, арчлах талаар зөвлөсөн олон нийтлэл гаргасан. Тэр бүх зөвлөгөөг хэрэгжүүлэхэд Shangri-La Mall-д төвлөрсөн гоо сайхны брэнд, салонууд бүрэн туслана. Эмэгтэйчүүдийн хайрыг хэдийнэ татсан Grease салоноор үйлчлүүлж, Yves Rocher, Thann, Tony Moly, The Health Shop, Hankook-ийн дэлгүүрүүдээс өөрийнхөө арьсны онцлогт таарсан бүтээгдэхүүнээс сонголт хийгээрэй. Илүү байгалийн органик зүйл хүсдэг бүсгүйчүүдэд Lhamour, Гоо монгол брэндийн цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд туслана. Мөн Intermed эмнэлэгийн салбар Shangri-La Mall-д нээгдсэнээр олон хүнд хотын төв дотор байхдаа, банк орох зуураа шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө авах боломж гарсан байна. 

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 5)

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 6)

Сайхан гутал бүсгүй таныг хүссэн газарт тань хүргэнэ

Та ямар дүр төрх бүрдүүлэхийг хүсдэгээс үл хамаарч Shangri-La Mall-с хүссэн гутлаа олж болно. Хөнгөн биед эвтэйхэн гутал сонирхогчид Geox руу, олон жилийн эдэлгээтэй, этгээд загварт дурлагсад Trippen руу, харин дэгжин ганган гутланд дуртай хүмүүс Baldinini, Roberto Botticelli руу зочлоорой. Эсвэл эдгээр бүх гутлын дэлгүүрээр орж өөрийнхөө дүр төрхийг эрс өөрчлөх зоригтой туршилт хийж болно шүү.

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 7) 

Хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлээрэй

Хэрэв та амралтын өдрөөрөө тухтайхан хэрэгцээт зүйлсээ цуглуулангаа гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөе гэж бодож байвал хүүхдээ хамт аваад явах бүрэн боломжтой. Toy Store тоглоомын дэлгүүр, Хүүхдийн адал явдалт тоглоомын газар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх Багачуудын музей болон бүх амттаныг нэг дороос сонгох Dessert Zone-р заавал зочлоорой. Та гэр бүлээрээ үдийн зоог барихыг хүсвэл Broaster Chicken, Caffe Bene, Food Park-аар зочлох боломжтой. Мөн Монголын анхны IMAX-д кино үзэх нь та бүхэнд хамгийн тухтай бас хөгжилтэй байх болно. 

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 8)

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 9)

Нэг дор олон зүйл амжуулна

Урлагт дуртай хүмүүс нэгдүгээр давхарын галерейд гарсан шинэ үзэсгэлэн үзэж, гэрээ шинэчлэх хүсэлтэй хүмүүс Valiant Art-с уран зураг болон янз бүрийн баримал сонирхож, Английн алдарт Portmeirion брэндийн шаазан эдлэл, аяга таваг сонгож болно. Танд сануулан хэлэхэд бяцхан үрсээ тоглоомын газар, музейд тоглож байх зуур та энд хайрттайгаа болзох цагийг яагаад гаргаж болохгүй гэж. 

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 10)Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 11)

Таван одтой үйлчилгээг танд хүргэх Shangri-La Mall (фото 12)

Нэгэн сюрприз задлахад Shangri-La Mall-ын хамт олон тун удахгүй эрхэм хэрэглэгчиддээ зориулан хосоор тань гадаадаар аялуулах шагналын сантай сугалаат худалдааг зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.

цааш үзэх