Хайх

Мөрөөдлийн зүйл: Хүүхдэд үлгэр уншиж өгдөг ширээний чийдэн

Мөрөөдлийн зүйл: Хүүхдэд үлгэр уншиж өгдөг ширээний чийдэн

Шинэлэг бүтээл

Text: Buro.Mongolia


Өмнөд Солонгосын Never Corp технологийн компани хүүхдэд чангаар үлгэр уншиж өгдөг ширээний чийдэн боловсруулжээ. Dezeen сэтгүүлийн мэдээллэж буйгаар компани уг санааг төхөөрөмжид суулгагдсан хиймэл оюун ухааны ачаар хэрэгжүүлж чадсан байна.

Мөрөөдлийн зүйл: Хүүхдэд үлгэр уншиж өгдөг ширээний чийдэн (фото 1)

Clova хэмээн нэрлэгдсэн энэхүү ухаалаг ширээний чийдэн нь гаднаасаа энгийн чийдэн мэт харагдах ч дотор нь камертай LED гэрэл суулгагдсан байгаа. Камерын тусламжтай чийдэн номын текстийг яриа болгон хөврүүлэхээс гадна хиймэл оюун ухаан шаардлагатай тохиолдолд үгний утгыг тайлбарлаж, хүүхдийн асуултуудад ч хариулж чадах юм. Never Corp компанийн зүгээс уг чийдэнг гаргах болсон гол зорилго нь эцэг, эхүүд завгүй үед хүүхдийг сатааруулж, ном унших сонирхлыг нь улам хөгжүүлэхэд оршиж байгаа гэнэ. Хүүхдүүд хүссэн үедээ чийдэнгээр ном уншуулах боломжтой бөгөөд чийдэнг ажиллуулахын тулд ердөө товчин дээр дарах эсвэл дуут команд өгөхөд л хангалттай.

Одоогоор төхөөрөмж зөвхөн англи, солонгос болон япон хэлээр ном унших чадвартай байгаа.

Мөрөөдлийн зүйл: Хүүхдэд үлгэр уншиж өгдөг ширээний чийдэн (фото 2)

Мөрөөдлийн зүйл: Хүүхдэд үлгэр уншиж өгдөг ширээний чийдэн (фото 3)

Мөрөөдлийн зүйл: Хүүхдэд үлгэр уншиж өгдөг ширээний чийдэн (фото 4)

цааш үзэх