Хайх

Сарны орд, мандалт ордоо мэдэж зурхайг илүү гүн ойлгоход туслах 4 апп

Сарны орд, мандалт ордоо мэдэж зурхайг илүү гүн ойлгоход туслах 4 апп

Яг одоо татаж аваарай

Text: Buro.Mongolia


Орчин үед зурхай гэдэг зүйл зүгээр нэг мухар сүсэг төдий байхаа больжээ. Харин эсрэгээрээ ордуудын байрлалаа дэлгэрэнгүй таньж мэдсэнээр өөрийгөө илүү их ойлгож, таньж мэдэхийн зэрэгцээ аливаа асуудалд зөв шийдвэр гаргахад туслах тийм чухал зүйл болон хувираад байна. Тэр ч бүү хэл сүүлийн үед олны танил уран бүтээлчид хүртэл зурхайн хүснэгтээ шимтэн хардаг гэдгээ онцлоод байгаа билээ. Тухайлбал Орландо Блүм нэгэн ярилцлагадаа "Матрын орд учраас энгийн зүйлсэд татагддаг" хэмээн ярьсан бол дизайнер Niima Buro.-д өгсөн ярилцлагадаа өөрөө өөрийгөө илүү сайн таньж мэдэн, өөрийнхөө доторх зөрчилдөөнийг ойлгохын тулд зурхай судалж эхэлсэн гэдгээ хуваалцсан билээ.

Тэгвэл зурхайн ухааныг илүү ойлгож, сарны орд, мандалт ордоо мэдэхэд туслах аппуудыг танилцуулж байна.

Co - Star

Сарны орд, мандалт ордоо мэдэж зурхайг илүү гүн ойлгоход туслах 4 апп (фото 1)

Хамгийн алдартай зурхайн аппуудын нэг Co - Star-д төрсөн өдөр, цаг, байршлаа тодорхой оруулснаар мандалт орд, сарны орд болон аль гэрт ямар гариг байгааг мэдэх боломжтой. Хэрэв найз тань Co - Star аппыг ашигладаг бол түүний зурхайтай дэлгэрэнгүй танилцаж, ямар төрлийн харилцаанд хоорондоо хэр их нийцдэг болохоо хараарай. Энэхүү апп нь хэрэглэхэд маш энгийн минимал дизайнтай учир зурхайг анхлан сонирхогчид хэрэглэхэд тохиромжтой.

Chani

Сарны орд, мандалт ордоо мэдэж зурхайг илүү гүн ойлгоход туслах 4 апп (фото 2)

New York Times-ийн бестсэллэр "You Were Born for This: Astrology for Radical Self-Acceptance" номын зохиолч Чани Николас саяхан Chani хэмээх зурхайн аппаа танилцуулсан билээ. Chani апп нь бусад аппуудын адил зурхайн хүснэгтийг тань дэлгэрэнгүй гаргахын зэрэгцээ тэмдэглэл хөтлөх, бясалгал хийх, тахил өргөх зөвлөгөө бүхий воркшоп булан, од гаригсын шилжилт хөдөлгөөн таны ордод хэрхэн нөлөөлж буйг дэлгэрэнгүй тайлбарласан нэмэлт хэсгүүдтэй. Харин дизайны хувьд өнгөлөг, коллаж зургуудаар баялаг тул хэрэглэхэд сонирхолтой байх болно.

The Pattern

The Pattern аппыг татаж авах төдийд л таныг гайхшруулах болно. Учир нь The Pattern апп таны зурхайн хүснэгтийг маш энгийн үгсээр тайлбарлахын зэрэгцээ учирч болзошгүй асуудлыг урьдчилан сануулж, одоогийн нөхцөл байдалд зөвөөр хандахыг зөвлөдөг. Мэдээж төрсөн өдрийн мэдээллээ үнэн бөглөж байж л зөв мэдээллүүдийг авах боломжтой.

Sanctuary

Сарны орд, мандалт ордоо мэдэж зурхайг илүү гүн ойлгоход туслах 4 апп (фото 3)

AppStore-ийн шилдэг аппын нэгээр тодорч байсан Sanctuary апп нь бусад зурхайн аппуудтай ижил ч тодорхой нэг тусламж зөвлөгөөг чатботоор авах боломжийг олгодог. Энэ нь танд яг л дотнын найзтайгаа ярилцаж байгаа мэт мэдрэмжийг өгөх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх