Хайх

Таны Wi-Fi сүлжээний хамрах хүрээг тэлж, илүү хурдасгах шилдэг төхөөрөмжийг бид оллоо

Таны Wi-Fi сүлжээний хамрах хүрээг тэлж, илүү хурдасгах шилдэг төхөөрөмжийг бид оллоо

Бие жижиг ч, бэлчээр том DECO HC4 төхөөрөмж

Text: Д.Марал


Бяцхан үрс тань өрөөндөө суугаад хичээлээ хийхэд Wi-Fi сүлжээ нь хангалттай хүрэлцэхгүй байгаа юм биш биз? Гэрээсээ ажиллаж буй энэ үед цахим хурал, уулзалт тань тасалдаад, бусад ажилтныхаа яриаг бүрэн сонсож чадахгүй байна уу? Хэрэв та болон таны гэр бүлийн гишүүд эдгээр асуудлуудтай тулгараад ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй байгаа бол энэхүү нийтлэлийг уншихыг зөвлөж байна.

Орчин үеийн амьдралын хэмнэлийг хөглөх хамгийн чухал, өдөр тутмын хэрэглээ болсон зүйл бол гарцаагүй интернет сүлжээ юм. Дийлэнх айл өрх, албан байгууллагууд Wi-Fi холболтыг хамгийн тохиромжтой гэж үзэж, өргөнөөр суулган хэрэглэдэг. Гэсэн хэдий ч зарим олон өрөө тасалгаатай байр, хоёроос дээш давхартай байшинд ганц Wi-Fi төхөөрөмж хангалтгүй байдаг. Учир нь том орон зайтай газруудад Wi-Fi сүлжээ гацаж тасалдах үе ихээхэн тохиодог ба энэ нь олон хүний тав тухтай байдлыг алдагдуулахад хүргэдэг юм. Тус асуудлыг шийдэхийн тулд сүүлийн жилүүдэд орон орны хэрэглэгчид Wi-Fi сүлжээний хамрах хүрээг тэлэх зориулалттай Mesh гэх тусгай төхөөрөмжийг илүүтэй сонгож хэрэглэх болсон нь олон тооны судалгаагаар харагдаж байгаа билээ. Тэгвэл Unitel компани Монголын хэрэглэгчдэдээ зориулан тэрхүү шилдэг төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр борлуулж эхэлсэн байна.

Wi-Fi тэлэгч төхөөрөмж гэж яг юу вэ?

Дэлхийн зах зээлд Mesh гэх нэрээр алдаршсан төхөөрөмж нь Wi-Fi сүлжээний хамрах хүрээг тэлж, илүү том зайд өндөр хурдны интернет үүсгэх зориулалттай бөгөөд сүүлийн жилүүдэд орон орны хэрэглэгчдийг байлдан дагуулж байна. Хэрэв та гэрийнхээ Wi-Fi сүлжээг дээд доод давхартаа, тагтан дээрээ гэх мэтчилэн хүссэн газраа хангалттай хэмжээгээр хүргэх шаардлагатай бол уг төхөөрөмжийг сонгон хэрэглэх нь зүйтэй юм.

Таны Wi-Fi сүлжээний хамрах хүрээг тэлж, илүү хурдасгах шилдэг төхөөрөмжийг бид оллоо (фото 1)

DECO HC4 тэлэгч төхөөрөмж

Энэхүү интернет сүлжээ тэлэгч төхөөрөмж нь TP-Link гэх тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн сүүлийн үеийн дэвшилтэт бүтээгдэхүүн юм. Тус компани нь 25 жилийн турш дэлхийн 170 орны сая сая хүмүүст чөлөөтэй интернет ашиглахад туслахын зэрэгцээ Wi-Fi төхөөрөмжийн борлуулалтаараа зах зээлд тэргүүлж буй байгууллага билээ. Зохион бүтээгчид “хурдтай, найдвартай, хамрах хүрээ нь өргөн” гэсэн үндсэн зарчмуудыг баримтлан, DECO HC4 төхөөрөмжийг хэрэглэгчдэд хүргэж байна.

Төхөөрөмжийг удирдах хялбар аппликейшн

Тус интернет сүлжээ сайжруулах төхөөрөмжийг тусгай аппликейшны ачаар удирдахад илүү хялбар байх юм. Та өөрийн ухаалаг утас болон таблетдаа Deco гэх аппыг суулгаад дараах тохиргоонуудыг хийх боломжтой.

  • Wi-Fi сүлжээнийхээ нэр, нууц үгийг өөрөө зохиож оруулах.
  • Зочдод зориулан тусдаа нэр, нууц үгтэй Wi-Fi үүсгэх.
  • Таны Wi-Fi сүлжээнд ямар төхөөрөмжүүд холбогдож байгааг хянах.
  • Хүүхдэдээ тусдаа профайл үүсгэн, зүй зохистой интернет хэрэглээнд нь анхаарал хандуулж, цагийн хязгаарлалт тогтоох.
  • Deco сүлжээнд найзууд, гэр бүлийн гишүүдээ нэмж хамт удирдах.
  • Нэмэлт цэсийн Advanced хэсэг рүү нэвтэрч, өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн бусад нэмэлт тохиргоог хийх.

Минимал дизайн

Энэхүү авсаархан төхөөрөмж нь ямар нэгэн илүү детальгүй, маш энгийн атлаа гоёмсог дизайнтайгаар зохион бүтээгдсэн билээ. Мөн минималист хэв маягийн классик загварын цагаан өнгөтэй тул орчин үеийн айл гэрийн интерьерт төгс зохицох болно.

Олон улсын жишигт нийцсэн аюулгүй төхөөрөмж

Хэрэв та нэмэлт төхөөрөмж нь эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлнэ хэмээн эмээж байгаа бол одоохон сэтгэл санаагаа тайвшруулаарай. Учир нь DECO HC4 сүлжээ сайжруулах төхөөрөмж нь Европын Холбооны цахилгаан соронзон үелзлийг хязгаарлан нийтийн эрүүл мэндийг хамгаалах шаардлагыг хангасан бөгөөд олон улсын бусад бүх үндсэн шаардлагад нийцсэн эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн билээ. Тиймээс та тус төхөөрөмжийг ашигласнаар хайртай дотны болон эргэн тойрны хүмүүстээ санаа зовох шаардлагагүй юм.

Таны Wi-Fi сүлжээний хамрах хүрээг тэлж, илүү хурдасгах шилдэг төхөөрөмжийг бид оллоо (фото 2)

Том талбайтай орон сууц, байшиндаа чадавх муутай Wi-Fi сүлжээнээс болж хязгаарлагдмал байдлаас чөлөөлөгдөхийн тулд тус тэлэгч төхөөрөмжийг хэрэглэж үзэхийг бид зөвлөж байна.

Unitel-ийн үндсэн болон гэрээт салбаруудаар худалдаалагдаж байна. 

Лавлах утас: 1414, 77778888

Facebook: Univision Mongolia

Instagram: @univisionmn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх