Хайх

Гэртээ фитнессээр хичээллэхэд хэрэг болох таван хэрэгсэл

Гэртээ фитнессээр хичээллэхэд хэрэг болох таван хэрэгсэл

Ухаалаг жин, тэнцвэрийн тавцан болон бусад хэрэгслүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Орчин үеийн зах зээл дээр маш олон төрлийн спорт хэрэгслүүд худалдаалагдаж байна. Бүгд таны биеийг гоолиг бас булчинлаг болоход тусална хэмээн амлаж байгаа ч бодит байдал дээр ихэнх нь ямар ч хэрэгцээгүй зүйлс байдаг. Тэгэхээр тэр олон сонголт дундаас аль нь бидний биеийг үнэхээр өөрчилж чадах вэ? Мөн ямар хэрэгслүүд бидэнд огт хэрэггүй вэ?

Гэрийн нөхцөлд чанартай бас үр дүнтэй дасгал хийхийг хүсвэл танд ердөө л хамгийн энгийн бас уламжлалт хэрэгслүүд байхад хангалттай. Энэ нь магадгүй нэлээд хуучинсаг сонсогдож болох ч үнэн хэрэгтээ бидний эртнээс хэрэглэж заншсан халтирахаас сэргийлсэн зориулалтын гудас, степпер буюу гишгүүр тавцан, биеийн жинд тохирсон гантель, хүндрүүлсэн бөмбөг болон дээс бидэнд шаардлагатай бүх функцуудыг биелүүлдэг юм.

Нөгөөтэйгүүр хэрвээ фитнесс таны хувьд нэгэн төрлийн загварлаг хобби болон хувирч, та дасгал хийх бүрдээ Instagram-д зургаа нийтлэдэг бол хамгийн сүүлийн үеийн тренд хэрэгслүүд танд гарцаагүй хэрэг болох байх. Тэдгээр хэрэгслүүдийг энгийн дэлгүүрээс хайгаад олохгүй ч цахим сүлжээнд харин сонголт өргөнтэй байх өндөр магадлалтай.

Тэгэхээр бид дээрх хоёр төрлийн хүмүүсийн хүсэлд нийцүүлсэн хамгийн юниверсал жагсаалтыг бэлдлээ. Доорх хэрэгслүүдийн ачаар та дасгалаа илүү үр дүнтэй хийдэг болохоос гадна мөн сүүлийн үеийн трендүүдээс хоцрохгүй юм.

Ухаалаг жин

Гэртээ фитнессээр хичээллэхэд хэрэг болох таван хэрэгсэл (фото 1)

Энгийн жинтэй харьцуулбал ухаалаг жин нь бидний гар утас эсвэл таблет дээрх фитнесс мөрдөгчтэй холбогдох боломжтой байдаг. Фитнесс мөрдөгч апп таныг өдрийн турш хэр идэвхтэй байсныг тооцоолж, юу идсэнийг шүүж, харин ухаалаг жин таны биеийн жинг хэмжинэ. Эдгээр мэдээллүүд хоорондоо холбогдсоноор, таны фитнесс апп дүгнэлт хийж, таны нөхцөлд тусгайлан тохируулсан зөвлөгөө өгөх болно. Мөн та өөртөө зорилго тавьж болох юм. Тухайлбал шинэ жилээс өмнө турна, эсвэл хөл ба гэдэснийхээ булчинг чангална, булчингийн масс нэмнэ гэх зэрэг зорилго тавихад программ танд хүссэндээ хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйг хэлж өгнө.

Резинэн гогцоовч

Гэртээ фитнессээр хичээллэхэд хэрэг болох таван хэрэгсэл (фото 2)

Төрөл бүрийн эсэргүүцлийн түвшинтэй резинэн гогцоовч нь Америкийн фитнесс мэргэжилтнүүдийн хамгийн дуртай хэрэгсэл. Тэд энэхүү гогцоовчийг байж болох бүхий л арга барилаар ашигладаг. Хажуу суулт, босоо байрлалаар жин өргөх, гуяны таталт зэрэг дасгалуудыг хийхдээ резинэн гогцоовч ашигласнаар ачаалал нэмэгддэг юм. Гаднын мэргэжилтнүүдийн уран сэтгэмж ба туршлагад суралцахыг хүсвэл Instagram-д #resistancebands хэштагаар хайгаад үзээрэй. Дашрамд дурдахад энэ хэрэгслийг мөн аялалд авч явахад их авсаархан шүү.

Хөөсөн роллер

Гэртээ фитнессээр хичээллэхэд хэрэг болох таван хэрэгсэл (фото 3)

Резинэн материалтай хөөсөөр хийсэн энэхүү массажны зориулалттай роллер нь ихэвчлэн 15 см бүхий диаметртэй байдаг. Зарим нь харьцангуй гөлгөр, харин зарим нь барзгар байдаг. Энэ хэрэгсэл нь бидний бие дэх ачааллыг сулруулж, холбогч эд ба булчинг тайвшруулах үүрэгтэй юм. Дасгал хийснийхээ дараа өөрийгөө энэхүү роллер дээр өнхрүүлэх нь булчингийн өвчнийг намдааж, цусны эргэлтийг сайжруулж, биеийг суллаж өгдөг. Гэхдээ ийм зэргийн массаж өөртөө хийж эхлэхээсээ өмнө юуны түрүүнд хэрэглэх аргачлал болон аюулгүй байдлын заалтуудтай танилцах хэрэгтэй. Instagram-д энэ хэрэгсэл #foamroller хэштаг доор байгаа.

Тэнцвэрийн тавцан

Гэртээ фитнессээр хичээллэхэд хэрэг болох таван хэрэгсэл (фото 4)

Удахгүй ирэх гэж буй өвлийн улиралд сноуборд эсвэл цанаар гулгах зорилготой байвал эхлээд тэнцвэрийн тавцан худалдаж авахыг зөвлөх байна. Роллер ба халтирдаггүй гадаргуудтай тавцангаас бүрддэг энэхүү хэрэгсэл нь үнэн хэрэгтээ маш тустай зүйл юм. Энэ хэрэгсэл дээр мэргэжилтнүүд хөдөлгөөний зохицуулалтыг дасгалжуулж, үүнийхээ хажуугаар мөн тогтворжуулагч булчинг хөгжүүлдэг. Хэрвээ танд энэхүү тэнцвэрийн тавцан хэтэрхий эрсдэлтэй санагдаж байвал, илүү энгийн бүтэцтэй "босу" (BOSU) эсвэл "кор-борд"-ыг туршаад үзээрэй. Анхлан сурагчдад зориулсан эдгээр хэрэгслүүдээс та унаж өөрийгөө бэртээнэ гэж айх зүйлгүй. "Кор-бордыг" тухайлбал Reebok-оос худалдаж авах боломжтой.

TRX гогцоовч

Гэртээ фитнессээр хичээллэхэд хэрэг болох таван хэрэгсэл (фото 5)

Суниалт болон тэсвэрийн төрлийн дасгал хийхэд зориулагдсан хамгийн шилдэг хэрэгсэл. Одоо цагийн бүх нэртэй фитнесс клубууд өөрсдийн кросс-фит бүсийг энэхүү шар өнгийн гогцоовчоор тоноглодог болоод байна. TRX гогцоовчийг мөн гэрийн нөхцөлд ашиглахад их эвтэйхэн байдаг. Хамгийн гол нь гогцоовчийг бэхэлж болохуйц бат бөх тулгуур л олох хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэн эсвэл хүүхдийн тоглоомын талбай дээр дасгалаа хийх бол энгийн турникэнд гогцоовчийг бэхэлж болох юм. Ер нь бол интернетээс өөрт таарсан дасгалын багцыг олоход хялбар байх болно. Учир нь өнөөдөр бараг хүн бүр л TRX гогцоовчийн талаар бичиж байгаа.

 

 

цааш үзэх