Хайх

Килиан Мбаппегийн “Реал Мадрид”-ын гэрээний үнэлгээ хэд вэ?

Килиан Мбаппегийн “Реал Мадрид”-ын гэрээний үнэлгээ хэд вэ?

Text: Buro.Mongolia


Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе Пари Сен-Жермен клубээс гарч Реал Мадрид руу орох тухай цуу яриа сүүлийн жилүүдэд тарсны эцэст саяхан батлагдлаа. Реал Мадрид нь Аваргуудын лигт ялалт байгуулсныхаа дараа довтлогч Мбаппег өөрсдийн багтаа таван жилийн хугацаагаар элсүүлэхээр болсноо зарласан юм. Гэрээний үнэ нэг жилийн 16.2 сая ам.доллар (татвар хасагдсан үнэ) болон 164 сая ам.долларын үнийн дүн бүхий бонустай байхаар тогтсон гэх албан бус мэдээлэл гарчээ.

Килиан Мбаппегийн “Реал Мадрид”-ын гэрээний үнэлгээ хэд вэ? (фото 1)

Энэхүү үйл явдлын талаар Мбаппе “Мөрөөдөл биеллээ. Реал Мадридын нэг хэсэг болсондоо маш баяртай байгаа төдийгүй өөрөөрөө бахархаж байна. Намайг ямар их догдолж байгааг хэн ч ойлгож чадахгүй. Мадридистуудтай удахгүй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Итгэмээргүй их дэмжлэг үзүүлж байгаад баярлалаа. ¡Hala Madrid!” хэмээн жиргэжээ.

Килиан Мбаппегийн “Реал Мадрид”-ын гэрээний үнэлгээ хэд вэ? (фото 2)

Мбаппе Пари Сен-Жермен клубт нийт долоон жилийн турш тоглосон бөгөөд энэ хугацаанд баг нь 14 цомын эзэн болжээ. Тэрээр клубийнхээ довтлогчийн үүргийг гүйцэтгэдэг байсан бөгөөд 255 гоол оруулснаар багийнхаа бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тоглогчоор нэрлэгдсэн юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх