Хайх

\"Уухай\"-гийн залуус скейтбордын тухай мэдлэг олгож байна

"Уухай"-гийн залуус скейтбордын тухай мэдлэг олгож байна

“Мэхний мэлмийг минь нээгээч”

Text: Ц.Намуун


Монголын скейтбордын “Уухай” холбооны залуус скейтбордоор анхлан хичээллэгсэд, гулгаж сурч байгаа хүмүүст зориулан скейтбордын мэхүүдийг А-Я хүртэл нь заахаар боллоо. “Мэхний мэлмийг минь нээгээч” хэмээн нэрлэсэн скейтбордын сургалтаа “Уухай” холбооны Facebook хуудсаар дамжуулан хүргэж байгаа бөгөөд одоогоор анхан шатны хэллэгүүд болон хоёр төрлийн мэхний хичээл ороод байгаа юм. Одоогийн байдлаар скейтбордын үзүүлбэрүүдийн суурь үндэс болсон "Ollie" буюу үсрэх техник, "Kickflip" буюу скейтбордоо эргүүлэх техникийн хичээлүүд оржээ.

Нэг сонирхол, зорилгын дор 2013 онд анх нэгдсэн “Уухай” холбоо нь нийгэмд, тэр дундаа залууст аль хэдийн танигдаад амжсан билээ. “Уухай”-гийнхан жил бүр хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхийг уриалан скейтборд, пениборд зэргийн тухай мэдлэг олгох арга хэмжээг зохион байгуулдаг байгаа.

Хэрэв та скейтбордын тухай мэдлэг, техникүүдийг суралцахын хүсч байвал “Уухай” холбооны хуудсыг дагаарай.

"Уухай"-гийн залуус скейтбордын тухай мэдлэг олгож байна (фото 1)
"Уухай"-гийн залуус скейтбордын тухай мэдлэг олгож байна (фото 2)
"Уухай"-гийн залуус скейтбордын тухай мэдлэг олгож байна (фото 3)
"Уухай"-гийн залуус скейтбордын тухай мэдлэг олгож байна (фото 4)
"Уухай"-гийн залуус скейтбордын тухай мэдлэг олгож байна (фото 5)
цааш үзэх