Хайх

Adobe ухаалаг утсаар авсан зургаас илүүдэл хүнийг хасах боломж олгоно

Шинэчлэл

Text: Б.Амина


Зураг:

Хэрэв найзуудаараа зураг авхуулах үед санаандгүй хажуугаар зөрөх хүн эсвэл ард хөгжилдөж орох бүхэн таны урмыг хугалж байсан уу. Тэгвэл Adobe шинэчлэлт хийж, илүү хүмүүсийг арилгаж болно гэлээ

Adobe компанийн шинэ тохиргоог хэрэглэн, зургаа нийтлэснийхээ доор хэрэглэгчид ямар гарчиг бичихийг бид аль хэдийнэ төсөөлж байна. "Мона Лизагийн зургийн урд би ганцаараа, харин энэ бол Пиза цамхагийн урд би мөн л ганцаараа"  гэх байх. Гэвч шинэ Monument Mode тохиргоо хэзээ гарах нь одоогоор тодорхой болсонгүй. Харин түүний чадварын тухай кoмпани Adobe MAX - 2015 хурлын үеэр үзүүлжээ.

Бид бүгдийн мэдэх Photoshop хэрэгслийн ажиллах зарчмаар Monument Mode тохиргоо нь зурган дээрх илүү хүмүүсийг арилгах юм. Бид видео бичлэгээс харсанаар шинэхэн хэрэгсэл нь архитектурын зургийг авах эсвэл барилгын өмнө зургаа авахуулах хүмүүст зориулагдсан бололтой.

цааш үзэх