Хайх

Шинэ iPhone утасны танилцуулга хойшлогдлоо

Шинэ iPhone утасны танилцуулга хойшлогдлоо

Apple энэ жилийн есдүгээр сард шинэ iPhone ухаалаг утас танилцуулахгүй

Text: Бюро 24/7


Зураг: Hypebeast

Apple компани жил бүрийн есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг уламжлалтай. Тэр дундаа шинэ үеийн iPhone ухаалаг утсыг бид тэсэн ядан хүлээдэг билээ. Тэгвэл энэ жил тэд шинэ iPhone утасны танилцуулгыг хойшлуулахаар болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. Тодруулбал энэ жил Apple уламжлал ёсоор есдүгээр сард бус, хамгийн наад талын хугацаа нь аравдугаар сард шинэ iPhone утсыг танилцуулахаар болжээ.

Тус компанийн санхүү хариуцсан захирал Лука Маэстри "Бид өнгөрсөн жилийн есдүгээр сард шинэ iPhone танилцуулж байсан бол энэ жил хангамжаа хэдэн долоо хоногийн дараа хүлээн авахаар болсон байгаа" хэмээн хэлсэн байна.

Гэхдээ тэрээр яагаад хойшлогдох болсныг дурдаагүй юм. Харин өмнө нь The Wall Street Journal коронавирус Ази дахь үйлдвэрлэлтийн явцад нөлөөлсөн байх магадлалтай хэмээн мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх