Хайх

Apple компани шинэ iPod гаргана

Apple компани шинэ iPod гаргана

Жилийн шинэчлэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple компани энэ долоо хоногт 8 мегапиксель зургийн аппараттай iPod Touch болон олон өнгийн iPod Nano ба Shuffle бүтээгдэхүүнүүдээ шинээр гаргах талаар мэдэгдлээ

Apple компани 2012 оноос хойш томоохон шинэчлэл хийн iPod бүтээгдэхүүнээ шинэчлэн гаргахаар болжээ. Маш олон шинэчлэл, өөрчлөлт iPod Touch-д орох нь: 8 мегапиксэл бүхий iSight зургийн аппарат,  хүчтэй, хурдтай А8 chip багтсан ба ягаан, цэнхэр, хар саарал, мөнгөлөг болон алтлаг гэсэн 5 өнгөний сонголттой байна. 64 GB багтаамжтай төхөөрөмжийг 299 ам.доллараар худалдах ба 128 GB нь 399 ам.доллар гэнэ. Nano болон Shuffle iPod - ууд мөн өнгөө хувиргасан ба хөх, ягаан болон алтан өнгөнүүдийн сонголтоос худалдан авах боломжтой.

Энэхүү шинэчлэлийн тухай хэрэглэгчид iTunes-ийн хамгийн сүүлийнх болох 12.2 хувилбар гарахад ойлгосон. Төхөөрөмжийг компьютертээ залгасан азтангууд iPod-ын олон өнгийн хувилбар бүхийн зургуудыг анх олж харсан байна.

Apple компани шинэ iPod гаргана (фото 1)

Apple компани шинэ iPod гаргана (фото 2)

Apple компани шинэ iPod гаргана (фото 3)

 

цааш үзэх