Хайх

Энэ хавар Apple компани гурван шинэ iPad худалдаанд гаргана

Энэ хавар Apple компани гурван шинэ iPad худалдаанд гаргана

Мөн мини загвараас татгалзана

Text: Buro.Mongolia


Зураг:

AppleInsider вебсайтын мэдээллэж буйгаар 2017 оны эхний хагаст Apple 12,9, 10 ба 9,7 инчийн дэлгэцтэй гурван шинэ загварын iPad-ыг танилцуулна гэжээ. Мөн тус компани мини загвараас татгалзах төлөвлөгөөтэй байгааг нэмж мэдэгдсэн байна.

Эдгээр гурван шинэ загвар нь янз бүрийн өнгийн сонголттой байх бөгөөд 10 инчийн дэлгэцтэй, хүрээгүй таблет нь хамгийн үнэтэй нь байх бол 9,7 инчийн дэлгэцтэй нь хамгийн боломжийн үнээр худалдаанд гарах юм. Харин 12,9 инчийн iPad Pro нь одоо байгаа загварын дараа үеийн таблет болно. KGI Securities компанийн мэргэжилтнүүд хамгийн боломжийн үнэтэй iPad нь маш их эрэлт дагуулна гэж таамаглаж байгааг AppleInsider онцолжээ.

цааш үзэх