Хайх

Facebook цар тахалтай холбогдуулан шинэ “халамжтай лайк” нэвтрүүлнэ

Facebook цар тахалтай холбогдуулан шинэ “халамжтай лайк” нэвтрүүлнэ

Шинэ төрлийн reaction

Text: Бюро 24/7


Facebook дэлхий даяар дэгдээд буй коронавирусийн цар тахалтай холбогдуулан "халамжтай лайк" гэх нэгэн шинэ reaction нэвтрүүлэхээр болжээ. Энэ нь зүрх тэвэрч буй дүрстэй эможи байх бөгөөд пост бүрийн доор өөрийн дурын сонголтоор тавьж болдог лайк, энгийн зүрх, инээж, гайхаж, гуниглаж ба уурлаж буй эможинуудын эгнээнд багтах юм. Үүнээс гадна Facebook мөн Messenger аппд зориулж цохилж буй зүрх бүхий бас нэгэн reaction нэвтрүүлэхээр болсон байна. Энэ талаар The Verge мэдээллэжээ.

Эдгээр шинэ reaction-уудын тусламжтай Facebook-ийн хэрэглэгчид бие биенээ дэмжиж, илүү уян зөөлөн хариу үйлдэл үзүүлэх боломжтой болно гэж компанийн зүгээс найдсан байна. Тэд шинэчлэлтийг энэ долоо хоногоос эхлэн Facebook-ийн десктоп хувилбар болон гар утасны аппдаа нэвтрүүлэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх