Хайх

Gucci брэнд нохой жилд зориулсан аниможи гаргалаа

Gucci брэнд нохой жилд зориулсан аниможи гаргалаа

Боско ба Орсо нэртэй Бостон терьерүүд

Text: Бюро 24/7


Зураг:

Gucci загварын ордон өөрсдийн гэсэн аниможи бүтээж байгаа анхны брэнд боллоо. Тодруулбал брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле нохой жил гарч байгаатай холбогдуулан Боско ба Орсо гэх өөрийн хайртай нохдын дүрстэй аниможи танилцуулсан байна. Дизайнер энэхүү аниможиг бүтээхийн тулд Unskilled Worker нэрийн дор уран бүтээлээ туурвидаг алдарт зураач Элен Даунигаас өөрийн нохдын зургийг зурж өгөхийг хүсчээ.

Гунигтай нүдтэй эдгээр аниможи ноход нь таны хоолойгоор ярьж, дуулж мөн 50 гаруй нүүрний хувирлыг дуурайх чадвартай.

Та Gucci брэндийн энэхүү шинэ аниможиг эндээс татаж аваарай.

цааш үзэх