Хайх

Замын түгжрэлтэй хэрхэн тэмцэх вэ: Илон Маскийн санал болгож буй шийдэл

Замын түгжрэлтэй хэрхэн тэмцэх вэ: Илон Маскийн санал болгож буй шийдэл

Шинэ төсөл хэрэгжиж байна

Text: Бюро 24/7


Зураг:

Tesla ба Space X компанийн үүсгэн байгуулагч Илон Маск газар доор явах зориулалттай, автомат жолоодлоготой, цахилгаан автобусны анхны зургийг танилцууллаа. Түүний эзэмшдэг The Boring Company инженерийн компани энэхүү төслийг боловсруулж байгаа бөгөөд олон нийтийн тээврийн хэрэгслийг дотроо 7-8 хүний багтаамжтай, цагт 200 км хүртэл хурдлах чадвартай байхаар загварчилж байгаа аж.

Илон Маск замын түгжрэлтэй тэмцэж, нийтийн тээврийн ачааллыг багасгах зорилгоор энэхүү автобусны төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Мөн тэрээр АНУ-ын томоохон хотуудад газар доор байрших хэд, хэдэн зам барих гэж байгаа бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь энэ төслийн нэгэн хэсэг болж байгаа юм. Илон Маскийн төлөвлөснөөр ирээдүйд автомашинууд цахилгаан шатаар дамжин газар доор нэвтрэн, тусгай тавцангаар хөдөлгөөнд оролцох боломжтой болох гэнэ.

цааш үзэх