Хайх

Instagram АНУ-д \"like\"-ны тоог нууж эхлэх гэж байна

Instagram АНУ-д "like"-ны тоог нууж эхлэх гэж байна

Ирэх долоо хоногоос эхлэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Instagram удахгүй томоохон өөрчлөлт хийх гэж байгаагаа зарлажээ. Тодруулбал олон сар яригдсан "like" болон видеоны үзэгчдийн тоог нуух ажиллагаа ирэх долоо хоногоос эхлэн АНУ-д хэрэгжихээр болсон байна.

Арваннэгдүгээр сарын 8-нд Сан Франциско хотод зохиогдсон WIRED25 олонд нээлттэй уулзалтын үеэр Instagram-ын гүйцэтгэх захирал Адам Моссери АНУ дахь зарим хэрэглэгчдийн "like"-ны тоог нуух туршилт хийхээр төлөвлөж буйгаа зарлажээ. Энэхүү өөрчлөлтийн дагуу зөвхөн хувь хэрэглэгч өөрөө зураг, видеоны "like"-ны тоогоо харах боломжтой болж байгаа юм. Өмнө нь "like"-ны тоог нуух санаачилгыг Итали, Канад, Ирланд, Япон, Бразил, Австрали, Шинэ Зеланд гэх долоон улсад туршиж үзсэн билээ.

Instagram АНУ-д "like"-ны тоог нууж эхлэх гэж байна (фото 1)

"Энэ нь залуучуудын төлөө гаргасан шийдвэр юм. Гол санаа нь Instagram-ын орчинг дарамт болон өрсөлдөөн багатай болгож, залуучуудыг сэтгэлийн хямралд оруулахаас сэргийлж, хүмүүст урам зориг өгөн эерэг орон зай бий болгоход оршино" хэмээн Моссери WIRED25 дээр хэлсэн байна.

Instagram сүүлийн жилийн хугацаанд хэд, хэдэн томоохон өөрчлөлтүүд хийгээд амжсан. Тэд жилийн эхээр Instagram Shopping функцийг илүү боловсронгуй болгож, цаашлаад дагаж буй хүмүүсийнхээ үйлдлүүдийг харж болдог Following цэсийг устгасан юм.

Судалгаагаар Instagram нь хорт онлайн орчин гэдэг нь батлагдсан бөгөөд залуу хэрэглэгчдийг сэтгэлийн түгшүүр болон сэтгэл гутралд өртүүлж, бусдаар гадуурхагдахад нь нөлөөлж, улмаар нойр болон өөртөө итгэх итгэлд муугаар нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг.

цааш үзэх