Хайх

2017 оны хамгийн шилдэг 10 төхөөрөмжийг танилцуулж байна

2017 оны хамгийн шилдэг 10 төхөөрөмжийг танилцуулж байна

Time сэтгүүлээс гаргасан шилдэг 10 төхөөрөмжийн жагсаалт

Text: Бюро 24/7


Зураг: Buro 24/7 Kazakhstan

Жилийн эцсээр дэлхийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрч буй оноо дүгнэн, өөрсдийн гэсэн рейтинг гаргадаг уламжлалтай. Тэгвэл Time сэтгүүл 2017 оны хамгийн шилдэг 10 төхөөрөмжийг танилцууллаа. Тэд технологийн салбарт 2017 оныг ерөнхийдөө цоо шинэ бүтээлүүд танилцуулагдсан, шинэчлэлийн жил байсан гэж онцолж байна. Тухайлбал Microsoft, Samsung, Apple, Nintendo зэрэг томоохон компаниуд энэ жил шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан байгаа.

Time сэтгүүлийн баг тэнэхүү жагсаалтыг гаргахын тулд өөрсдийн гэсэн судалгаа хийсэн бөгөөд тэд төхөөрөмжүүдийг борлуулалт, хурд, хэрэглэхэд хялбар байгаа эсэх, нарийвчлал зэрэг хэд, хэдэн ангиллаар дүгнэжээ.

Жагсаалтыг Nintendo компанийн бүтээсэн Nintendo Switch гэх тоглоом тэргүүлжээ. Nintendo Switch нь зурагттай холбогдохоос гадна, таблет хэлбэрээр ч ашиглах боломжтой гэдгээрээ маш том давуу талтай болж байгаа юм. Nintendo Switch нь 2017 онд бусад бүх тоглоомын консолоос хамгийн хурдан зарагдсан байна.

Хүмүүсийн хүсэн хүлээж байсанчлан Apple компанийн FaceID үйлдэлтэй шинэ iPhone X ухаалаг утас энэхүү рейтингийг тэргүүлж чадсангүй. Харин Time сэтгүүл энэхүү ухаалаг утсыг жагсаалтын хоёрдугаарт оруулжээ. Apple-ын шинэ ухаалаг утасны дараа Microsoft компанийн Surface Laptop бичигдсэн байгаа. Энэхүү зөөврийн комьютер нь цэмцгэр дизайн болон цэнэгээ удаан хадгалах чадвараараа сэтгүүлчдийн анхаарлыг татсан юм.

Шилдэг, шинэ төхөөрөмжүүдийн рейтингэд гарын алганд багтах DJI Spark нэртэй авсаархан дрон мөн жагслаа. DJI Spark нь алсын зайны удирдлагагүй бөгөөд дрон анх ашиглаж үзэж байгаа хүмүүс ч удирдахад хялбар болсноороо онцлог юм.

Сонирхолтой нь хамгийн анх хүрээгүй дэлгэц, нүүр царай таних системийг нэвтрүүлж, 2017 онд ухаалаг утасны шинэ стандартыг тогтоосон Samsung Galaxy S8 гар утас рейтингийн дөнгөж тавдугаар байранд орсон байна. Time сэтгүүл энэхүү ухаалаг утасны систем ашиглахад илүү хялбар болсон байгааг онцолжээ.

Time сэтгүүлийн 2017 оны шилдэг 10 төхөөрөмж дунд Amazon Echo ухаалаг дуу өсгөгч, Apple Watch Series 3 ухаалаг цаг, Sony Alpha A7R III камер, Xbox One X тоглоом болон бусад бүтээгдэхүүнүүд багтсан байна.

2017 оны хамгийн шилдэг 10 төхөөрөмжийг танилцуулж байна (фото 1)

цааш үзэх