Хайх

Ирээдүй рүү: Нисдэг машины концепци гарлаа

Урагшаа тэгээд дээшээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Нисдэг автомашин дээр ажилладаг Terrafugia компани дөрвөн хүний суудалтай босоо чиглэлээр хөөрч бас газарддаг автомашины төсөл танилцууллаа. Тэд энэхүү төслийг ойрын 8-12 жилд хэрэгжүүлэхээр зорьж байна

Бид бүгд "Ирээдүй рүү буцсан нь" киноны нисдэг "Делориан" болон "Тав дах элемэнт" дээрх тэнгэр дээгүүр хөөрсөн олон машиныг сайн санаж байгаа. Тэгвэл Terrafugia компани нь хүн төрөлхтний мөрөөдлийг биелүүлэхээр шийдсэн бололтой.

TF-X Outer Mold Line загвар нь дөрвөн хүний багтаамжтай, босоо чиглэлээр хөөрч бас газарддаг, автомат удирдлагатай агаарын машин байх болно. Уг машинаар хамгийн хурдандаа 320 км/ц "нисч" мөн энгийн замаар явж болно. Энэхүү загварыг цахилгаан болон бензин хосолсон хөдөлгүүртэй төлөвлөж байгаа бөгөөд дүүрэн банкаар 500 км зам туулах чадвартай.

Ирээдүй рүү: Нисдэг машины концепци гарлаа (фото 1)

Ирээдүй рүү: Нисдэг машины концепци гарлаа (фото 2)

Terrafugia-ийн бүтээгчид загвараа 8-12 жилийн дотор хэрэгжүүлэхийг амлаж байгаа учраас бид тун удахгүй явах биш нисдэг болох нь ээ.

Ирээдүй рүү: Нисдэг машины концепци гарлаа (фото 3)

Ирээдүй рүү: Нисдэг машины концепци гарлаа (фото 4)

 

цааш үзэх