Хайх

WWDC 2017 чуулган: Apple ямар шинэ зүйлс танилцуулсан бэ?

WWDC 2017 чуулган: Apple ямар шинэ зүйлс танилцуулсан бэ?

Онцлох зургаан бүтээгдэхүүн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Apple компанийн зохион байгуулдаг програм хөгжүүлэгчдэд зориулсан ээлжит чуулган Калифорни мужийн Сан-Хосе хотод 2017 оны зургаадугаар сарын 5-9 хооронд үргэлжилж байна

Энэ өдрүүдэд Apple компанийн санаачилсан програм хөгжүүлэгчдэд зориулсан ээлжит чуулган Сан-Хосе хотын "Convention Center"-т явагдаж байна. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулганы үеэр Apple компани цоо шинэ бүтээгдэхүүн, үйлдлийн систем ба бусад дэвшилтэт технологи танилцуулдаг уламжлалтай. Ингээд чуулганы эхний өдөр танилцуулагдсан онцлох зургаан бүтээгдэхүүнийг харцгаая.

watchOS 4

WWDC 2017 чуулган: Apple ямар шинэ зүйлс танилцуулсан бэ? (фото 1)

Apple компани Apple Watch ухаалаг цагандаа зориулсан WatchOS 4 үйлдлийн систем танилцууллаа. WatchOS 4 үйлдлийн систем энэ удаад Siri програм дээр суурилсан ухаалаг дэлгэц болон илүү боловсронгуй фитнесс апптай болжээ. Siri дээр суурилсан ухаалаг дэлгэц нь уулзалтын цагийг сануулах, замын түгжрэлийг харуулах гэх зэрэг танд шаардлагатай мэдээллийг автоматаар харуулна. Харин фитнесс апп таны хийж буй дасгалыг илүү нарийвчлалтай харуулахын зэрэгцээ gym-ний төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллах болно. Мөн одооноос эхлэн ухаалаг цагны нүүрэнд Toy Story хүүхэлдэйн киноны баатруудыг суулгах боломжтой боллоо. Apple Watch ухаалаг цаганд зориулсан watchOS 4 үйлдлийн системийг ирэх есдүгээр сараас эхлэн татаж авах боломжтой юм.

macOS High Sierra

WWDC 2017 чуулган: Apple ямар шинэ зүйлс танилцуулсан бэ? (фото 2)

Sierra үйлдлийн системийн шинэ үе болох High Sierra нь анх удаа виртуал бодит орчинтой технологийг дэмжин ажиллана. Мөн Safari хайлтын систем илүү хурдан болж, аюулгүй байдлын үүднээс хувийн нууцыг илүү чанд хамгаална гэдгийг чуулганы үеэр Apple мэдэгдсэн юм. Одоогоор High Sierra үйлдлийн систем бета хувилбараар гарсан байгаа бөгөөд энэ сарын сүүлээр олон нийтэд нээлттэй болно.

iMac Pro

WWDC 2017 чуулган: Apple ямар шинэ зүйлс танилцуулсан бэ? (фото 3)

Apple компани хэрэглэгчдээ маш удаан хүлээлгэсний эцэст цоо шинэ iMac танилцууллаа. Apple-ын мэдээллэж буйгаар шинэ iMac Pro бол тэдний бүтээсэн хамгийн хүчирхэг компьютер аж. Шинэ iMac Pro нь гаднах дизайны хувьд 27 инчийн iMac-тай төстэй боловч 5K нарийвчлалтай дэлгэц, 18 Core Xeon процессортой болжээ. Apple-ын энэхүү хамгийн хүчирхэг компьютер 4,999 долларын үнэтэйгээр арванхоёрдугаар сараас эхлэн худалдаалагдана.

iOS 11

WWDC 2017 чуулган: Apple ямар шинэ зүйлс танилцуулсан бэ? (фото 4)

iPhone ба iPad-д зориулсан шинэ iOS 11 үйлдлийн систем ирэх есдүгээр сард нээлтээ хийхээр болсон байна. Apple-ын энэхүү үйлдлийн систем нь хагас бодит орчинд суурилсан технологийг дэмжиж, Apple Pay апп ашиглан гүйлгээ хийх боломжийг олгож, мөн илүү ухаалаг Siri програм санал болгоно гэх зэрэг олон шинэ үйлдлүүдийг агуулах гэнэ.

iPad Pro 10.5

WWDC 2017 чуулган: Apple ямар шинэ зүйлс танилцуулсан бэ? (фото 5)

WWDC 2017 чуулганы эхний өдөр Apple компани шинэчлэгдсэн iPad Pro танилцууллаа. Шинэ iPad Pro нь 10.5 инчийн Retina дэлгэц, А10Х Fusion процессортой болсон байна. Ингэснээр одооноос эхлэн шинэ iPad илүү хурдан бөгөөд нэгэн зэрэг олон үйлдэл хийхэд гацахгүй болох юм. Шинэ iPad Pro нь 649 долларын үнэтэйгээр дараа долоо хоногоос эхлэн хэрэглэгчдэд хүрэх болно.

Apple HomePod дуу өсгөгч

WWDC 2017 чуулган: Apple ямар шинэ зүйлс танилцуулсан бэ? (фото 6)

Хэдхэн цагийн өмнө Apple компани Amazon Echo, Google Home зэрэг бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх HomePod нэртэй ухаалаг дуу өсгөгч танилцуулсан байна. Siri програм дээр суурилсан энэхүү ухаалаг дуу өсгөгч нь хөгжим тоглуулахын зэрэгцээ, замын түгжрэл, спортын тэмцээний үр дүн болон бусад хэрэгтэй мэдээллийг танд өгөх болно. Apple HomePod дуу өсгөгч нь ирэх арванхоёрдугаар сараас эхлэн 349 долларын үнэтэйгээр худалдаанд гарна.

цааш үзэх