Хайх

Яагаад Facebook-ийн шинэ нууцлалын тохиргоог дахин шалгах хэрэгтэй вэ?

Яагаад Facebook-ийн шинэ нууцлалын тохиргоог дахин шалгах хэрэгтэй вэ?

Хувийн нууц

Text: Г.Тэмүүлэн


Өнгөрсөн долоо хоногт Facebook компани зөвхөн өөрсдийн хэрэглэгчиддээ төдийгүй, цахим ертөнцөд байгаа хүн бүрт сурталчилгаагаа хүргэх шинэ арга замыг танилцуулсан. Үүний зэрэгцээ бас нэгэн нууцлалын тохиргоо нэмэгдсэн нь хүмүүсийг төөрөгдүүлж байна. Харин энэ нь яг ямар учиртай болохыг эндээс олж мэдээрэй

Тэрбум гаруй хэрэглэгчидтэй Facebook компани хэрэглэгчдийнхээ талаар маш их мэдээллийг цуглуулсан байдаг. Тухайлбал зөвхөн таны бичсэн зүйлс ч биш, таны дуртай болон дургуй сайтууд , улс төрийн үзэл бодол, таны like дарсан зүйлсээс гадна, ямар хуудас руу орсныг тань хүртэл мэднэ. Тэд энэхүү мэдээллийн санг ашиглан төрөл бүрийн сурталчилгааг бидний нүдний өмнө байрлуулж явуулдаг юм. Тэгвэл Facebook компани энэхүү эрх мэдлээ ашиглан Facebook-ийн гишүүн бус хүмүүст сурталчилгаагаа хүргэхээр болжээ.

Яагаад Facebook-ийн шинэ нууцлалын тохиргоог дахин шалгах хэрэгтэй вэ? (фото 1)

Анх хоёр жилийн өмнөөс Facebook компани "Facebook Audience Network" нэртэй программыг танилцуулснаар хэрэглэгчдийн хайлт болон үйлдэл дээр тулгуурлан тухайн хүндээ холбогдолтой сурталчилгааг хүргэх болсон. Харин одоо тэд энэхүү үйл ажиллагаагаа тэлж зөвхөн Facebook-ийн хэрэглэгчид төдийгүй, Facebook хаяггүй хүмүүст ч өөрсдийн сурталчилгаагаа харуулж байхаар болжээ. Тодруулбал, та Facebook-ийн хэрэглэгч биш байсан ч таны онлайн үйлдэл дээр суурилж зөвхөн танд зориулсан сурталчилгаануудыг хүргэж байхаар болсон гэсэн үг юм. Гэхдээ энэ байдал нь олон хүмүүсийн санааг зовоож байна. Учир нь Facebook тэднийг мөшгиж байгаа мэт тавгүй мэдрэмж төрүүлж байгаа юм.

Өмнө нь та өөрийн сонирхол дээр тулгуурласан онлайн сурталчилгаанаас татгалзах тохиргоо хийсэн бол энэ чигтээ л үлдэнэ. Энэ нь Тэгэхдээ танд сурталчилгаа огт харагдахгүй байна гэсэн үг биш юм.

Facebook компанийн төлөөлөгч Мэтт Стайнфельд хэлэхдээ " Хэрэв та өмнө нь таны сонирхол дээр тулгуурласан онлайн сурталчилгаанаас татгалзах тохиргоо хийсэн бол энэ чигтээ л үлдэнэ. Facebook хуудаснаас гадуур ч ийм байх болно" гэжээ. Тэгэхдээ энэ нь танд сурталчилгаа огт харагдахгүй гэсэн үг биш юм. Харин таны үйлдэл дээр тулгуурласан сурталчилгаа л харагдахгүй байх болно. Гэхдээ ихэнх Facebook хэрэглэгчид автомат тохиргоон дээр тавьсан байдаг тул эндээс дахин тохируулаарай.

Харин та Facebook-ийн хэрэглэгч биш бөгөөд ямар сайт руу орж байгаа болон яг юу хийж байгаагаа Цукербергийн эзэнт гүрэнд мэдэгдэхийг хүсэхгүй байвал хэдэн алхам хийхэд л хангалттай. Үүний тулд iOS-ын хэрэглэгчид "Settings-Privacy-Advertising-Limit Ad Tracking" гэсэн тохиргоог хийхэд л болно.

Яагаад Facebook-ийн шинэ нууцлалын тохиргоог дахин шалгах хэрэгтэй вэ? (фото 2)

Яагаад Facebook-ийн шинэ нууцлалын тохиргоог дахин шалгах хэрэгтэй вэ? (фото 3)

Android үйлдлийн системтэй гар утас барьдаг хэрэглэгчид "Settings-Google-Ads-Opt out of interest-based ads" гэж тохируулна. Ширээний болон зөөврийн компютерийн хувьд ad blocker буюу сурталчилгаанд хориг тавих сайт эсвэл програмуудыг ашиглах нь хамгийн зөв сонголт болно. Эсвэл Digital Advertising Alliance сайтыг ашиглаж сурталчилгааг хязгаарлах боломжтой. Ингэснээр бид онлайн үйлдэлдээ хяналт тавьж чадаж байгаа ч, урьдын адил сурталчилгаанууд харагдсаар байх болно.

Энэхүү сэдвийн хүрээнд танд нэгэн мэдээлэл хүргэхэд Америкийн KPCB байгууллагаас саяхан гаргасан "internet trend report 2016" тайланд нэгэн сонирхолтой судалгаа багтсан байна. Энэхүү судалгаанд интернет хэрэглэгчдээс хувийн нууцлалын тал дээр хамгийн их санаа зовдог зүйл нь юу болох талаар асуусан юм.

Судалгааны үр дүнд хэрэглэгчдийн 78% тэдний хувийн мэдээллийг аль нэг компанид зардаг үгүйд сэтгэл нь түгшдэг гэсэн байна. Мөн энэхүү судалгаанд хамрагдсан хүмүүсийн 73% нь тэдний хувийн мэдээллийг хаана хадгалдаг бол гэдэгт анхаарал хандуулжээ. Үүнээс гадна, судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 67% нь тэдний хувийн мэдээллийг хэр удаан хадгалдаг болон хэн мэдээллийг нь үзэж, дүн шинжилгээ хийдэгт хамгийн их сэтгэл нь зовнидог гэжээ.

цааш үзэх