Хайх

Анхны харц: Бордо хотод дарсны музей нээгдэнэ

Анхны харц: Бордо хотод дарсны музей нээгдэнэ

La Cité du Vin

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн дарсны нийслэл гэгдэх Бордо хотод дарсны урлагт зориулсан музей нээхээр төлөвлөжээ

Хэдхэн хоногийн дараа буюу зургаадугаар сарын 2-нд Францын Бордо хотод дарсны музей үүд хаалгаа нээх гэж байна. Энэхүү төслийн санаачлагчдын үзэж буйгаар бол тус музей нь жилд 450,000 хүн хүлээн авах гэнэ. La Cité du Vin нэртэй энэхүү төвийн барилгын загварыг анх харахад яг л кинонд гардаг футурист байгууламж санаанд орлоо. Ямартаа ч Европоор аялж байгаа жуулчдад заавал очиж үзэх ёстой газар нэгээр нэмэгдэж байна.

Энэхүү музейд дарсны урлаг болон түүхийг харуулах үзмэрүүд төдийгүй, хурлын танхим, дарсны амталгаанд зориулсан студи, илтгэл тавих өрөө, сомелье буюу дарсны мэргэжилтнүүдэд зориулсан уулзалтын танхимууд багтаж байгаа юм. За ингээд илүү зүйл нуршилгүй музейн төслийн анхны зургуудыг танд дэлгэж байна. Үүнийг харсны дараа танд Франц явах хүсэл бүр ч их төрнө гэдэгт итгэлтэй байна.

Анхны харц: Бордо хотод дарсны музей нээгдэнэ (фото 1)Анхны харц: Бордо хотод дарсны музей нээгдэнэ (фото 2)

La Cité du Vin from La Cité du Vin on Vimeo.

цааш үзэх