Хайх

Үзэсгэлэнт Итали орноор аялсан мэт сэтгэгдэл үлдээх 6 Instagram хуудас

Үзэсгэлэнт Итали орноор аялсан мэт сэтгэгдэл үлдээх 6 Instagram хуудас

Заавал дагаарай

Text: Buro.Mongolia


@ItalySegreta

“Italy Segreta” буюу “Италийн нууц” хэмээх нэртэй энэхүү хуудаснаас Италийн хуучны дурсгалт газрууд, эртний гэрэл зургууд зэргийг олж харах боломжтой. Энэхүү хуудас нь хөл хорионы үеэр гэх #italyfromawindow хэштегийг дэлгэрүүлсэн ба уг хэштегийн тусламжтайгаар Итали орныг төрөл бүрийн өнцгөөс тольдож болох юм.

@Issimo

Италийн алдартай зочид буудлуудын бүтээлч захирлаар ажилладаг Мари-Луиза Шиогийн хөтөлдөг @Issimo хуудаснаас Итали оронтой холбоотой дуу хөгжим, кино, хувцас загвар, хоол гээд бүхий л зүйлсийг олж мэдэх боломжтой.

@LaCucinaItaliana

Италийг амтат хоолгүйгээр төсөөлшгүй билээ. Тэгвэл @LaCucinaItaliana хуудас нь төрөл бүрийн паста, бялуу гээд бүхий л Итали хоол, зуушны жорыг нийтэлдэг байгаа.

@ElenaBraghieri

Италийн байгалийн гоо үзэсгэлэнг мэдэрч, аялагчдын тэр бүр мэдээд байдаггүй нууцлаг газруудтай танилцахыг хүсвэл Елена Брагьери хуудсаар зочлоорой. Гэрэл зурагчин, аялагч түүний дарсан зураг бүр танд шинэлэг мэдрэмжийг өгөх болно.

@Ig_italia

Хэзээ нэгэн цагт Итали руу аялахаар төлөвлөж байгаа бол @Ig_italia хуудсаар заавал зочлоорой. Учир нь энэхүү хуудас нь алдартай байршлууд болон үзэх ёстой газруудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгдөг билээ.

@Whatitalyis

Харин Италичуудын амьдралын хэв маяг, ард түмний онцлогийг харуулсан зураг, мэдээллүүдийг @Whatitalyis хуудсаар дамжуулан сонирхоорой. Энэхүү хуудас Италичуудтай илүү дотно танилцах боломжийг олгох болно.

цааш үзэх