Алтан бөмбөрцөг 2026: Улаан хивсний ёслолын шилдэг төрхүүд
83 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг наадам яг одоо Лос-Анжелес хотноо ёслол төгөлдөр эхлээд байна. Энэ жилийн шагнал гардуулах ёслолыг өнгөрсөн жилийн адил комедиан Никки Глейзер хөтлөн явуулж буй юм.
Наадмын кино төрөлд Пол Томас Андерсоны One Battle After Another уран бүтээл хамгийн их буюу есөн номинацид нэр дэвшээд байгаа бол телевизийн төрөлд HBO-гийн The White Lotus цуврал зургаан номинацид тус тус дэвшиж байна.
Жил бүрийн улаан хивсний ёслол нь зөвхөн шагналын өрсөлдөөнөөс гадна загварын ертөнцийн халуун сэдэв болдог. Энэ жилийн хувьд зочдын ихэнх нь сонгодог хар, цагаан өнгийг онцлон сонгосон нь анзаарагдлаа. Тухайлбал Лиса Jacquemus брэндийн хар өнгийн урт даашинзаар гоёсон бол Селена Гомес Chanel брэндийн цагаан цацагтай, хар өнгийн урт даашинзтайгаар улаан хивсэн дээр алхжээ.
Түүнчлэн Женна Ортега Dilara Findikoglu брэндээр өөрийн дүр төрхийг илтгэсэн готик хэв маягтай хувцаслалтаар олны анхаарлыг татсан бол жүжигчин Жесси Бакли Dior брэндийн усан цэнхэр өнгийн, цэцгэн хээтэй торгон даашинзаар гоёж, илүү зөөлөн, романтик өнгө аясыг бүрдүүлсэн байна.
Ингээд 2026 оны Алтан Бөмбөрцөг наадмын улаан хивсний хамгийн шилдэг, анхааралт татсан дүр төрхүүдтэй танилцацгаая.





















































