Хайх

2019 онд анхаарал хандуулбал зохих гоо сайхны орц найрлагууд

2019 онд анхаарал хандуулбал зохих гоо сайхны орц найрлагууд

Доорх найрлагуудыг агуулсан бүтээгдэхүүн худалдан авахыг санал болгож байна

Text: Buro.Mongolia


Ф амин дэм буюу линолийн хүчил | Vitamin F
Үйлчилгээ: Арьсыг нөхөн сэргээх, хамгаалах

Омега тосоор баялаг нэгэн төрлийн өөхөн хүчилд тооцогддог Ф амин дэм буюу линолийн хүчил нь арьсыг үрэвсэхээс сэргийлж, арьсны нөхөн сэргэх, хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг чухал амин дэмийн нэг юм. Ф амин дэмийг гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна хоол хүнснээс олж авах боломжтой бөгөөд наранцэцэг, маалингын үр, чидун жимс, нохойн хошуунд ихээр агуулагддаг. Ф амин дэм нь ихэвчлэн гоо сайхны охь, серум зэрэг тэжээлийн бүтээгдэхүүнүүдийн орц найрлагад ордог.

Найрлагадаа Ф амин дэм агуулсан бүтээгдэхүүнүүд:


Никотинамид | Niacinamide
Үйлчилгээ:
Арьсыг цайруулах, чийгшүүлэх

Никотинамид нь нэгэн төрлийн В3 амин дэм ба арьсыг цайруулах, чийгшүүлэх үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлэхийн зэрэгцээ арьсны цусны эргэлтийг сайжруулан, нөсөө толбо үүсэхээс сэргийлдэг байгаа. Ихэвчлэн цайруулах бүтээгдэхүүн, тэжээлийн маск, серум төрлийн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.

Найрлагадаа никотинамид агуулсан бүтээгдэхүүнүүд:


Миндалийн хүчил | Mandelic Acid
Үйлчилгээ:
Эмзэг арьсанд зориулсан гуужуулагч

Сүүлийн жилүүдэд гоо сайхны салбарт үр дүнтэй үйлчилгээг богино хугацаанд үзүүлэх чадвартай төрөл бүрийн acid буюу хүчил онцгой байр суурь эзлэх боллоо. Тэдгээрийн нэг бол миндалийн хүчил юм. AHA буюу альфа гидрокси хүчлийн зөөлөн хэлбэр болох миндалийн хүчил нь арьсыг гэмтээхгүйгээр үхэжсэн эд эсийг гуужуулах үйлчилгээ үзүүлдэг. Эмзэг мэдрэмтгий арьсанд миндалийн хүчилтэй гуужуулагч хэрэглэх нь нэн тохиромжтой.

Найрлагадаа миндалийн хүчил агуулсан бүтээгдэхүүнүүд:


Марула тос | Marula Oil
Үйлчилгээ:
Арьсны өнгийг сэргээх, хөгшрөлтөөс сэргийлэх

Антиоксидант, омега, С амин дэмээр баялаг марула тос нь марула хэмээх Африк тивд ургадаг модноос ялгардаг хөнгөн шинж чанартай тос юм. Бактерийн эсрэг үйлчилгээтэй марула тос нь арьсыг хөгшрөхөөс сэргийлж, арьсны өнгийг сэргээх үйлчилгээг үзүүлдэг. Марула тосны найрлагатай бүтээгдэхүүн нь ямар ч арьсанд тохирдог.

Найрлагадаа марула тос агуулсан бүтээгдэхүүнүүд:


Зэс | Copper
Үйлчилгээ: Хөгшрөлтөөс сэргийлэх

Зэс болон зэсийн пептид нь коллагены боловсруулалтыг нэмэгдүүлж, хөгшрөлтөөс хамгаалах үйлчилгээг үзүүлдэг нэгэн төрлийн арьс чангалагч юм. Түүнчлэн нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлж, нөхөн төлжилтийг нэмэгдүүлдэг. Найрлагадаа зэс агуулсан бүтээгдэхүүнийг 30-аас дээш насныхан, нарнаас хамгаалах бүтээгдэхүүний хамтаар хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Найрлагадаа зэс агуулсан бүтээгдэхүүнүүд:


Ретинол | Retinol
Үйлчилгээ: Хөгшрөлтөөс сэргийлэх

Ретинол гэдэг нэршил гоо сайхны салбарт эртнээс танил болсон ч одоог хүртэл хүчирхэг найрлагын нэгээр нэрлэгдэж байна. Үрчлээнээс хамгаалж, арьсны өнгийг сэргээдэг ретинолийг тогтмол хэрэглэснээр коллагены нийлэгжилтийг дэмжих, чөлөөт радикалуудаас хамгаалах үйлчилгээг давхар авах боломжтой.

Найрлагадаа ретинол агуулсан бүтээгдэхүүнүүд:

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх