Хайх

Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ?

Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Өвлийн тэсгэм хүйтэн өдрүүдэд арьсаа бэлдэн косметикийн уутаа цэгцлэхээсээ өмнө өвлийн улиралд яаг ямар хүчин зүйлс бидний арьсанд сөргөөр нөлөөлдөг болохыг тодруулцгаая.

Өвөл өрөөн доторх чийгшил маш бага байдаг

Өвөл гадааны агаар маш хуурай байдаг

Өвөл илүү хүчтэй, хүйтэн салхитай байдаг

Өвөл хүйтэн гадаанаас дулаан дотор орж ирэх үед температурын огцом шилжилт болдог

Энэ бүх хүчин зүйлсийн нөлөөнд арьсны хамгаалалтын гадаргуу нимгэрч, арьснаас чийгшил маш хурдацтай ууршиж эхэлдэг. Ийм л учраас өвлийн улиралд арьс хэт их хуурайшиж, гадаргуу нь нэгэн жигд бус болж, өнгөө алддаг юм.

Өвлийн улиралд хэрэглээнээсээ хасах бүтээгдэхүүнүүд

Нунтаг болон шахмал пудр.

Таны арьс тослог байсан ч хамаагүй өвлийн улиралд нунтаг, хуурай бүтэцтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байсан нь дээр.

  • Нэгдүгээрт, арьсны эмч нарын онцолдгоор цаг агаар хүйтрэх үед бүх төрлийн арьснуудын статус тодорхой хэмжээнд өөрчлөгддөг. Жишээ нь тослог арьс энэ үед хэвийн эсвэл холимог болж хувирдаг.
  • Хоёрдугаарт, агаар дахь чийгшлийн хэмжээ буурах үед тослог арьс урьд өмнөхөөсөө ч илүү эмзэг болж, тэжээлээ алддаг тул энэ үед арьсаа пудрээр матт гадаргуутай болгох биш харин эсрэгээрээ бүр ч илүү чийгшүүлэх хэрэгтэй.

Өвлийн улиралд ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээндээ үлдээх вэ

Арьс цэвэрлэгээний зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүнүүд: Хөөс, гидрофилийн тос, будаг арилгах хоёр үе шат бүхий бүтээгдэхүүнүүд.

Чийгшүүлэх бүтээгдэхүүнүүд: Улирлын онцлогоос үл хамааран арьсаа үргэлж сайтар чийгшүүлж байх нь их чухал. Дээр дурдсанчлан өвлийн улиралд гадны нөлөөнүүдээс болж арьс чийгшлээ алдаж эхэлдэг. Иймээс энэ үед гиалуроны хүчил, замагны ханд болон полисахарид бүхий орц найрлагатай бүтээгдэхүүнүүд хэрэг болно.

  • Тослог болон холимог арьсанд илүү хөнгөн бүтэцтэй гель хэлбэрийн тос, бальзам зэрэг чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүдийг сонгоорой.
  • Хуурай болон хэвийн арьсанд илүү өтгөн бүтэцтэй тос сонгоорой.

Нүүрний арьсны маск: Чийгшүүлэх, тэжээл өгөх, нөхөн сэргээх, тайвшруулах зориулалттай маскнууд.

Өвлийн улиралд ямар бүтээгдэхүүнүүд хэрэглээндээ нэмэх вэ

Хамгаалалтын тос. Ихэвчлэн хамгаалалт үзүүлэх үйлчилгээтэй тоснууд нь найрлагадаа липидууд, пантенол, церамид зэргийг агуулдаг. Ийм тос нь нүүрний арьсан дээр хамгаалалтын бүрхүүл бий болгож, чийгшил алдахаас сэргийлнэ.

Арьсан дахь судасны ханыг бэхжүүлэх тос болон серум. K болон PP амин дэм, рутин, эсцин зэрэг орцнуудыг агуулдаг бэхжүүлэгч бүтээгдэхүүнүүд ялангуяа розацеагийн шинж тэмдэгтэй, улайх хандлагатай арьсанд илүү их хэрэгтэй.

Чийгшүүлэгч спрей болон рашаан. Ийм төрлийн спрейнүүдийг гэртээ болон офистоо бэлэн байлгаж, шаардлагатай үед арьсаа чийгшүүлж байгаарай. Чийгшүүлэгч спрей хэрэглэсний дараа дээрээс нь чийгшүүлэгч тос мөн түрхэх хэрэгтэй.

Уруулын тос. Өтгөн бүтэцтэй байх тусам сайн бөгөөд зөвхөн шаардлагатай үед л хэрэглэнэ.

Биеийн тос, бальзам. Өвлийн улиралд биеийн арьс амин дэмийн дутагдалд ордгоос гадна ноосон хувцас өмссөний улмаас цочирддог. Арьсаа хуурайшихаас сэргийлэхийн тулд шүршүүр болон ваннд орсны дараа тосон суурьтай бүтээгдэхүүнүүд тогтмол хэрэглээрэй.


Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 1)
Gel Cleanser, By Wishterend
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 2)
Oil free moisturizer, Baxter Of California
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 3)
Rich Moist Soothing Serum, Dear Klairs
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 4)
Moisturizer, Don't Touch My Skin
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 5)
Squalane Oil, Timeless Skin Care
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 6)
Superfood 360 Serum, Evolve Organic Beauty
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 7)
Thalasso Bretagne
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 8)
Hydra Mask, Madara
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 9)
Recharge Cream, Madara
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 10)
Body Butter, Welda
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 11)
Lip Butter, Welda
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 12)
Ultra-Rich Cream, Welda
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 13)
Thermal Water, Avene
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 14)
Eye Contour Cream, Avene 
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 15)
Smoothing Water Cream, Avene
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 16)
Chrono-Active Aqua Gel, Galenic
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 17)
Concentrated Serum, Galenic
Өвлийн арьс арчилгаа: Ямар бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ хасаж, ямрыг нэмэх вэ? (фото 18)
Radiance Booster Gel Cream, Galenic

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх