Хайх

Oracle эмнэлэг болон ХААН банк хамтран \"Шидэт өдрүүд\" хэмээх урамшууллын хөтөлбөрөө эхлүүллээ

Oracle эмнэлэг болон ХААН банк хамтран "Шидэт өдрүүд" хэмээх урамшууллын хөтөлбөрөө эхлүүллээ

Text: Э.Цовоо


Шинэ жилийн гялалзсан уур амьсгал аль хэдийнээ эхэлж, хүн бүр өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ эрүүл, тав тухтайгаар баярлуулахыг эрмэлздэг энэ үед Oracle эмнэлэг хэрэглэгчдэдээ онцгой сюрприз барьж байна. ХААН банкны Priority болон Platinum карт эзэмшигчид энэхүү картаараа "Шидэт өдрүүд" нэртэй тусгай урамшууллын хүрээнд Oracle эмнэлэг болон түүний салбар нэгжүүдэд ХААН банкны пос дээр картаа уншуулаад шууд 50% хүртэлх хөнгөлөлт авах боломжтой боллоо. 

Ингээд баярын өмнөх бэлтгэлээ хөнгөвчилж, шинэ оноо эрүүл, гэрэлтсэн өөрөөрөө угтахад тань туслах хамгийн гоё боломжит урамшууллын талаар дэлгэрэнгүй танилцуулъя. 


Урамшуулал ажиллах зарчим

"Шидэт өдрүүд" урамшууллыг зөвхөн ХААН Банкны картын хэрэглэгчид ашиглах боломжтой бөгөөд картаа DigiPay аппликейшнтэй холбосон байхад урамшуулал автоматаар идэвхжиж, худалдан авалтын үед нэмэлт тохиргоо хийх шаардлагагүйгээр пос төхөөрөмж дээр шууд тооцогдох аж. 

Oracle эмнэлэг болон ХААН банк хамтран "Шидэт өдрүүд" хэмээх урамшууллын хөтөлбөрөө эхлүүллээ (фото 1)

Жишээ нь та Oracle эмнэлэгээр үйлчлүүлэн, худалдан авалт хийхдээ Priority болон Platinum картаа DigiPay аппликейшнд холбон 1,000,000₮-ийн үйлчилгээ авахад 50% урамшуулал пос төхөөрөмж дээр шууд хасагдаж 500,000₮ төлөөд 500,000₮-ийн хэмнэлт гаргана гэсэн зарчимтай юм.


Oracle эмнэлгийн тухай

Өмнөд Солонгосын мастер франчайз эрхтэй үйл ажиллагаа явуулж буй Oracle олон улсын эмнэлэг нь арьс, гоо заслын чиглэлээр олон улсад танигдсан стандарт, дэвшилтэт тоног төхөөрөмж, мэргэжлийн эмч нарын багтайгаар үйлчилдгээрээ хэрэглэгчдийн дунд хэдийн танигдсан билээ. Тэд үрчлээс, батга, сэвх, нөсөө толбо гээд арьсны бүхий л төрлийн асуудлыг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр эмчлэхийн зэрэгцээ урьдчилан бэлдсэн стандарт эмчилгээ санал болгох бус, хүн бүрийн арьсны онцлогт яг тохируулан тусгай төлөвлөгөө боловсруулж эмчилгээ хийдгээрээ онцлог. Солонгосын Oracle-ийн олон арван жилийн мэдлэг, 100 мянга давсан арьсны дата дээр суурилсан нарийн ноу-хау Монголын салбарт бүрэн шингэсэн бөгөөд тоног төхөөрөмж, үйлчилгээ, бүтээгдэхүүн, чартын систем, эмч мэргэжилтнүүдэд тавигдах шаардлага хүртэл Солонгостой ижил түвшинд мөрдөгддөг гэдгээрээ онцлог. 

Oracle эмнэлэг болон ХААН банк хамтран "Шидэт өдрүүд" хэмээх урамшууллын хөтөлбөрөө эхлүүллээ (фото 2)

Үүгээр ч зогсохгүй зургаан сард нэг удаа Солонгосоос мэргэжлийн инженер ирж тоног төхөөрөмжийг шинэчилж, тохируулга хийдэг бол эмнэлгийн ажилтнууд сар бүр арьсны шинжлэх ухаан болон үйлчилгээний шинэчлэлтүүдийг сургалтаар дамжуулан цаг алдалгүй авч, эмчилгээг инновацын хурдаар шинэчилж байдаг. Тухайлбал арьсыг өргөж, чангалдаг 10thera, нүүрний хэлбэрийг зөөлөн засах 10therma зэрэг дэвшилтэт технологиуд нь мэсийн бус, хурдан бөгөөд мэдэгдэхүйц өөрчлөлт өгдөг гэдгээрээ хэрэглэгчдийн хэдийн танигдсан. Мөн тэд батга, нөсөө, сорви, тослогжилт, арьсны уян хатан байдал зэрэг түгээмэл асуудлыг хамгийн сүүлийн үеийн лазер болон эмчилгээний нарийн шийдлээр эмчилж, илүү гэрэлтсэн, торгомсог төрхийг сэргээдэг билээ.

Oracle эмнэлэг болон ХААН банк хамтран "Шидэт өдрүүд" хэмээх урамшууллын хөтөлбөрөө эхлүүллээ (фото 3)

Түүнчлэн та Oracle эмнэлгийн бүх салбарт үйлчилгээ авахдаа болон тэдний косметик бүтээгдэхүүнийг худалдан авах үедээ дээрх урамшууллыг эдлэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. "Шидэт өдрүүд" урамшууллын аян нь арванхоёрдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 


Oracle Clinic Mongolia

Хаяг: Oracle Skinland ХУД, Regis Place Tower, 3 давхар, Oracle Skinland

Утас: 77181199-1, 99011353 

Oracle Spa & Clinic Шангри-Ла зочид буудал, Oracle Spa & Clinic

Утас: 77181199-2, 80420240

Вэбсайт: www.oraclecosmetic.mn

Instagram: @oracle.clinic_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх