Хайх

Ким Кардашьян гоо сайхны блогеруудын тухай реалити шоу хийнэ

Ким Кардашьян гоо сайхны блогеруудын тухай реалити шоу хийнэ

Тэрээр мөн сонгон шалгаруулалт зарлажээ

Text: Buro.Mongolia


Ким Кардашьяны танилцуулж буй шинэ төсөлд гоо сайхны блогерууд хоорондоо өрсөлдөж, түүний хувийн багт ажиллах эрхийн төлөө тэмцэх болно. Glam Masters хэмээн нэрлэгдэх шинэ реалити шоу Lifetime сувгаар цацагдах гэнэ.

Кардашьяны сонгосон "хамгийн авьяаслаг" мэргэжилтэн түүний хувийн гоо сайхны багт элсэж, нүүр хувиргагч Марио Дедиванович болон үсний стилист Жен Аткин нарын зэрэгцээ ажиллах болно.

Реалити шоуны сонгон шалгаруулалт аль хэдийнээ эхэлсэн бөгөөд оролцохыг хүссэн хүн бүр энд даран хүсэлтээ илгээх боломжтой юм. Сонгон шалгаруулалтын хүсэлтээ илгээхдээ та гоо үзэсгэлэнгийн талаарх өөрийн үзэл бодол, хувийн сонирхлууд болон олон нийтийн сүлжээ дэх дагагчдын тоогоо заах шаардлагатай болно.

A post shared by Lifetime TV (@lifetimetv) on

цааш үзэх