Хайх

Органик бүтээгдэхүүн, байгальд ээлтэй хэрэглээний эрин үед ямар гоо сайхны брэнд сонгох вэ?

Органик бүтээгдэхүүн, байгальд ээлтэй хэрэглээний эрин үед ямар гоо сайхны брэнд сонгох вэ?

Францын алдарт Yves Rocher брэндтэй хамт гоо сайхны ухамсартай хэрэглээнд шилжицгээе

Text: Buro.Mongolia


Хоол хүнс, хувцас, аяллын төлөвлөгөө, гоо сайхны бүтээгдэхүүн гээд энэ хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн бид хийсэн алхам, үйлдэл, сонголт бүртээ байгаль орчинд ул мөр үлдээдэг. Сайхан мэдээ дуулгахад шинэ үеийнхэн хайхрамжгүй хэрэглээний нийгмээс аль болох татгалзаж, дахин боловсруулагддаг материалтай эд зүйлс сонгож, хогоо ангилж, байгальд ээлтэй, ухамсартай амьдрах болсон. Ингээд ч зогсохгүй орчин үеийн ухамсартай хэрэглэгчид гоо сайхны бүтээгдэхүүнээ арьсандаа хүргэхээс өмнө орц, найрлагыг нь сайтар судалж, байгалийн гаралтай эсэхийг шалгахын зэрэгцээ байгаль орчинд хор нөлөө багатай "ногоон" брэндийг илүүд үзэх хандлагатай болжээ.

Тэгвэл үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн зөвхөн ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх дэлхийгээ төдийгүй эмэгтэй хүний гоо сайхныг хүндэтгэсэн "Ургамлын гоо сайхан" концепцийн дагуу үйл ажиллагаа явуулж, олон жилийн туршид салбартаа жишиг тогтоон ажиллаж байгаа цөөн компаниудын нэг бол Францын алдарт Yves Rocher брэнд юм.

Органик бүтээгдэхүүн, байгальд ээлтэй хэрэглээний эрин үед ямар гоо сайхны брэнд сонгох вэ? (фото 1)

Энэ бүхэн тэртээх 1959 онд Ив хэмээх эгэл залуу Ла-Гасий нэртэй Францын бяцхан тосгонд орших байшингийнхаа дээвэр дээр шүүдэргэнэ цэцгийн хандтай чийгшүүлэх тос зохион бүтээснээр Францын алдарт Yves Rocher брэндийн толгой эргэм амжилтын түүх эхэлжээ. Тухайн үед эрхэм Ив Роше зөвхөн ургамлын гаралтай, органик орц найрлагаар бүтээгдсэн, өндөр үр дүнтэй, мөн нийгмийн бүхий л давхаргынхан худалдан авах боломжтой гоо сайхны бүтээгдэхүүн бүтээх хүсэл эрмэлзэл тээн компаниа үүсгэн байгуулж байжээ. Харин өнөөдөр түүний тэрхүү философи Yves Rocher брэндийг дэлхийн 90 гаруй улсад 2,500 гаруй салбар дэлгүүр, 30 сая гаруй хэрэглэгчтэй гоо сайхны тэргүүлэгч брэндүүдийн эгнээнд нэгдэхэд хүргэсэн юм.

Ургамлын ид шидийг брэндийнхээ мөн чанарт шингээсэн компани

Органик гоо сайхны бүтээгдэхүүн дэлхий даяар тренд болохоос ч өмнө Yves Rocher "Байгаль эх бол бидний ирээдүй" гэсэн зарчим баримтлан зөвхөн ургамлын гаралтай орц найрлага ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, "Ургамлын гоо сайхан" гэх шинэ концепцийг гоо сайхны салбарт нэвтрүүлсэн билээ. Тус брэндийн ургамал судлаачид дэлхийн таван тивээр аялж судалгаа шинжилгээ хийн, ургамлын генетикийг тайлж, идэвхтэй найрлагыг олж илрүүлдэг бол тариаланчид тухайн ургамлыг нутагшуулан тариалж, технологийн дэвшлийг ашиглан үүнийгээ бэлэн бүтээгдэхүүн болгон нэрийн дэлгүүрүүдээрээ хэрэглэгчдийн гар дээр шууд хүргэдэг онцлогтой.

Органик бүтээгдэхүүн, байгальд ээлтэй хэрэглээний эрин үед ямар гоо сайхны брэнд сонгох вэ? (фото 2)

Өөрсдийн гэсэн экосистемтэй хариуцлагатай брэнд

Yves Rocher брэнд нь зөвхөн байгалийн баялгийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд зогсохгүй эргээд эх дэлхийгээ хайрлан хамгаалахад төвлөрөн ажилладаг. Ноён Ив Роше "Байгаль дэлхийн бидэнд, эмэгтэйчүүдийн гоо сайханд өгсөн бүх зүйлсийг өдөр бүр эргүүлэн төлөх хэрэгтэй" гэж хэлдэг байсан бөгөөд түүний энэхүү философи, үнэт зүйлийн биелэл болсон бүхэл бүтэн экосистем үүсгэн байгуулагчийн төрөлх Ла-Гасий тосгонд бий. Тэр нь ECOCERT сертификаттай, 1,100 гаруй төрөл зүйлийн ургамал тариалдаг 55 га талбай бүхий эко тариалангийн талбай юм. Цаашлаад энд дахин сэргээгдэх эрчим хүч, усны хэрэглээг багасгасан технологи, экологийн цэвэр материал болон 100% дахин боловсруулагддаг сав, баглаа боодол ашигладаг гурван том үйлдвэрээс гадна цэцэрлэгт хүрээлэн, байгальд ээлтэй эко зочид буудал үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс гадна Yves Rocher брэнд нь амьтад дээр бүтээгдэхүүнээ туршдаггүй дэлхийн анхны гоо сайхны компани бөгөөд тэд одоог хүртэл энэхүү уламжлалаа хадгалсан хэвээр байгаа юм. Мөн Ив Рошегийн хүү Жак Роше 2001 онд Yves Rocher санг үүсгэн байгуулж, дэлхий даяар мод тарих аян эхлүүлжээ. Одоогийн байдлаар тус сан нь 70 сая гаруй мод тарьсан байгаа бөгөөд 2020 оны эцэст 100 сая мод тарих шинэ зорилго өмнөө тавин ажиллаж байна.

Органик бүтээгдэхүүн, байгальд ээлтэй хэрэглээний эрин үед ямар гоо сайхны брэнд сонгох вэ? (фото 3)

Бид ч мөн гоо сайхны бүтээгдэхүүний хог хаягдлаа дахин боловсруулах боломжтой

Монголын хэрэглэгчид ч гэсэн гоо сайхандаа анхаарахын зэрэгцээ эх дэлхийдээ хог хаягдал гаргалгүй, байгалиа хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах боломжтой боллоо. Тодруулбал хэрэглэгчид Yves Rocher брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийхээ дууссан сав, хайрцаг баглаа боодлыг салбар дэлгүүрүүд дээр авчран тусгайлан бэлдсэн хогийн саванд хийх боломжтой. Улмаар Yves Rocher брэндийн мэргэжилтнүүд "Өнгө нэм" төслийн багтай хамтран цугларсан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт хүргэх болно.

Yves Rocher Mongolia

Та салбарын байршил болон утасны дугаарыг эндээс харна уу.
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх