Хайх

2020 оны гол үсний өнгөнүүд

Та үсний өнгөө шинэчлэх гэж байна уу?

Text: Buro.Mongolia


2000-аад оны хоёр контраст өнгө

 

Анх 2000-аад онд дуучин Кристина Агилераг тодорхойлдог байсан үсний доод, ар талын хэсэг нь бараан атлаа дээд, урд хэсэг нь цайвар өнгийг Дуа Липа эргээд моданд оруулсан билээ. Энэ үсний өнгө нь маш өвөрмөц төрхийг бий болгодог тул өөрийгөө илэрхийлэхээс эмээдэггүй, адал явдал эрэлхийлэгч нэгэнд зориулагдсан гэж хэлж болох юм.


Бараан өнгийн уг, хайлайттай үзүүр

 

Үснийхээ уг хэсгийг бараан өнгөөр будаж, доошоогоо дулаан шар туяан дээр үнсэн блонд өнгийн хайлайт тавьснаар ийм үр дүнд хүрэх боломжтой. Ингэснээр үс тань нэгэн жигд, хавтгай биш харин илүү өтгөн, амьд харагдана. Мөн үснийхээ угийг бараан өнгөтэй байлгах нь тогтмол үсчин орж, өнгөө сэргээх шаардлагагүй, арчилгааны хувьд хялбар байх юм.


Саарал суурьтай цэнхэр өнгө

 

Pantone институтийн зүгээс оны гол өнгөөр нэрлэгдсэн цэнхэр өнгө үсэн дээр ч гоёмсог харагдана.


Сүүн блонд

 

Платинум блонд өнгөтэй харьцуулбал илүү дулаан туяатай сүүн блонд өнгөөр үсээ будахдаа үснийхээ угийг бага зэрэг бараан өнгөөр будаж, уусгавал илүү байгалийн төрх бий болно.


Цайвар ягаан ба улбар шар туяанууд

 

Жаргаж буй нарыг санагдуулам цайвар ягаан, улбар шар ба шар туяануудаас бүрдэх үсний өнгийг мэргэжилтнүүд роуз голд гэж нэрлэх нь элбэг. Уг хэсгээсээ үзүүр лүүгээ, бараанаас цайвар луу шилжих байдлаар уусган будах нь чухал юм шүү.


Шилэн блонд

 

Халтар блонд буюу байгалийн цайвар бор туяа давамгайлах өнгөөр үсээ будсаны дараа үсний гадаргууг гялалзуулах зориулалттай тусгай салоны үйлчилгээнд орсноор энэхүү шилэн блонд эффектийг гаргаж авах боломжтой.


Бүүдгэр улаан өнгө

 

Дуучин Зендаягийн сонгосон энэхүү бүдгэрүүлсэн улаан өнгө нь хэт их анхаарал татахгүй атлаа өвөрмөц, секси байж чадна.

цааш үзэх