Хайх

2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт

2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт

Мэргэжилтнүүд зөвлөж байна

Text: Buro.Mongolia



НАЙМААЛЖ ТАЙРАЛТ

Наймаалж тайралт гэдэг нь урд, хажуу хэсгүүдээрээ богино, ард хэсгээрээ урт тайралтыг нэрлэдэг ба тэгш бус хэмтэй “jellyfish” буюу далайн мөгөөрс шиг харагдах тайралтыг бодвол үсийг тань илүү өтгөн, хөвсгөр харагдуулдаг онцлогтой. Сүүлийн үед алдартнууд наймаалж тайралт хэрэгжүүлж 90-ээд оныг санагдуулам гранж өнгө аястай төрх бүрдүүлэх болсон билээ. 


2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт (фото 1)
@debbyryan
2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт (фото 2)
@kaiagerber


МИКСИ

Энэхүү тайралт нь 1980-аад онд хайп үүсгэж байсан маллет болон Одри Хепберн, Жан Себерг нарын нэрийн хуудас болсон пикси тайралтын хослол юм. Микси тайралт хийхийг хүсвэл хөмсөг хүрэх төдий богино чёлка тайрах хэрэгтэй ба үсний хойд хэсгийг мөрнөөс уртгүй тайраарай. Микси тайралтын хамгийн тод жишээ бол "Money Heist" цувралын гол дүрүүдийн нэг Токио билээ. Уг төрлийн засалтыг мөн "The Crown" цувралд Диана гүнжийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Эмма Корин хэрэгжүүлэх дуртай аж. 


2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт (фото 3)
@kendalljenner
2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт (фото 4)
@emmalouisecorrin


ТЭГШ ЧЁЛКА + УРТ ҮС

Өнгөрөгч жил 1970-аад оны загвар болон гоо сайхны чиг хандлагууд эрэлттэй байсан бол энэ жил мөн тухайн үеийн өнгө аястай, үл ялиг хайхрамжгүй харагдах үс засалт дахин моданд орж байна. Мэргэжлийн стилистүүдийн хуваалцаж буйгаар өтгөн чёлкатай, урт хэр нь тэгш бус тайралт нь нүүрний хэлбэр, хацрын хэмжээ, духны өргөн байдал, эрүүний урт зэргээс үл хамааран хүн бүрд зохидог гэнэ. Мөн энэхүү засалт нь шанааны ясыг тодотгож, нүүрний хэлбэрийг ерөнхийд нь зөөлрүүлж өгдөг давуу талтай юм. 


2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт (фото 5)
@hoooooyeony
2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт (фото 6)
@camilamorrone


ГЯЛАЛЗСАН ҮС

Гялалзсан, норсон мэт үс засалтыг бид үргэлж онцолдог. Учир нь усанд норсон мэт эффект богино, урт, буржгар гээд бүхий л төрлийн үсэнд зохицдог ба үүнийг ямар ч үед хэрэгжүүлэхэд тохиромжтой байдаг. Мөн саяхан Chanel, Saint Laurent орднуудын загварын шоун дээр алхсан моделиуд дунд гялалзсан үсний засалт давамгайлсан ба загварын инфлюенсэрүүд усанд норсон мэт төрх бүрдүүлэх нь ихэссээр байгаа нь энэ тренд цаашид ч эрэлттэй байхыг илтгэж байна. 


2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт (фото 7)
@camillerazat
2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт (фото 8)
@haileybieber


ТЭГШ БОБ ТАЙРАЛТ

Altuzarra SS'22, Ulla Johnson AW'22 шоунууд дээр цэмцгэр боб тайралтууд их үзэгдэж, бидний анхаарлыг татлаа. Уг тайралтын хамгийн гол дүрэм бол үсээ эрүүний хэмээс уртгүй тайрах хэрэгтэй гэдгийг анхаараарай. 


2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт (фото 9)
@courtneyfrances__
2023 онд хэрэгжүүлэх 5 үс засалт (фото 10)


цааш үзэх