Хайх

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо

Text: Buro.Mongolia


Америк-Канадын Шүүмжлэгчдийн холбооны нэрэмжит шагнал буюу 29 дэх удаагийн Critics Choice Awards Санта-Моника хотын The Barker Hangar цэнгэлдэх төвд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн буюу Critics Choice Association (CCA) -ны шийдвэр "Кино урлаг, шинжлэх ухааны академи"-ийн шийдвэртэй төстэй байдаг тул тус наадмын үр дүн дээр үндэслэн Оскарын ялагчдыг таамагладаг уламжлал үзэгчдийн дунд хэдийнээ тогтсон билээ. 

Энэхүү үдэш “Barbie” кино нийтдээ 18 төрөлд нэр дэвшиж 6 шагналыг өөрийн болгосон бол “Oppenheimer” бүтээл 13 төрөлд өрсөлдөж 8-д нь ялалт байгуулж чаджээ. Түүнчлэн наадмын онцлох мөчүүдээс дурдвал “I’m Just Ken” дуу "шилдэг дуу" шагналын эзэн болж, “шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин" хэмээх хүндэт шагналыг жүжигчин Роберт Дауни Жр. хүртсэн юм. Харин телевизийн салбараас "Succession", "Beef", "The Bear" цувралууд толгой цохиж, төрөлдөө тэргүүлжээ. 

Ингээд ялагчдын жагсаалттай танилцана уу. 

Шилдэг кино

“Oppenheimer”

Шилдэг найруулагч

Кристофер Нолан, “Oppenheimer”

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо (фото 1)

Шилдэг эрэгтэй жүжигчин

Пол Жиамати, “The Holdovers”

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо (фото 2)

Шилдэг эмэгтэй жүжигчин

Эмма Стоун, “Poor Things”

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо (фото 3)

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин

Роберт Дауни Жр., “Oppenheimer”

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо (фото 4)

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин

Да'Вайн Жой Рандолф, “The Holdovers”

Шилдэг залуу жүжигчин

Доминик Сесса, “The Holdovers”

Шилдэг кино зохиол (эх зохиол)

“Barbie”

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо (фото 5)

Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн)

“American Fiction”

Шилдэг кино зураг авалт

“Oppenheimer”

Шилдэг эвлүүлэг

Женнифер Лам, “Oppenheimer”

Шилдэг костюм

Жаклин Дурран, “Barbie”

Шилдэг дуу

I’m Just Ken, “Barbie”

Шилдэг цуврал

"Succession"

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо (фото 6)

Шилдэг эрэгтэй жүжигчин, цуврал

Киран Калкин, “Succession”

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо (фото 7)

Шилдэг эмэгтэй жүжигчин, цуврал

Сара Снук, “Succession”

Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин, цуврал

Билли Крудуп, “The Morning Show”

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо (фото 8)

Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин, цуврал

Элизабет Дебики, “The Crown”

Шилдэг инээдмийн цуврал

“The Bear”

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Жереми Аллен Уайт, “The Bear”

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Айо Эдебири, “The Bear”

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо (фото 9)

Шилдэг гадаад хэл дээрх цуврал

"Lupin"

Шилдэг богино цуврал

"Beef"

Богино цувралын шилдэг эрэгтэй жүжигчин

Стивен Юн, "Beef"

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо (фото 10)

Богино цувралын шилдэг эмэгтэй жүжигчин

Али Вонг, "Beef"

Critics Choice Awards 2024: Ялагчид тодорлоо (фото 11)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх