Хайх

“Peaky Blinders” цуврал бүрэн хэмжээний кино болж гарах уу?

“Peaky Blinders” цуврал бүрэн хэмжээний кино болж гарах уу?

Text: Buro.Mongolia


BBC сувгийн хамгийн алдартай цувралуудын нэг бол “Peaky Blinders”. Бирмингем хотын хамгийн нөлөө бүхий бүлэглэл болох Шелбигийн гэр бүлийн тухай өгүүлэх гэмт хэрэг, адал явдал хосолсон уг цуврал нь 2013 онд анх үзэгчдийн хүртээл болж байжээ. Ийнхүү нийт зургаан бүлэг цацагдсаны эцэст цуврал 2022 онд гарч дууссан. Гэвч гайхалтай зураг авалт, сонирхолтой түүхээрээ үзэгчдийн сэтгэлд хүрч чадсан тус бүтээлийг дуусахад сэтгэл дундуур байсан хүмүүс цөөнгүй. Удалгүй "цувралын хамгийн сүүлийн анги бүрэн хэмжээний кино болж гарна" гэх цуурхал үзэгчдийн дунд дэгдсэн ч кино багийнхнаас албан ёсны хариу өгөлгүй өдийг хүржээ. 

“Peaky Blinders” цуврал бүрэн хэмжээний кино болж гарах уу? (фото 1)

Тэгвэл цувралын гол зангилаа болсон Шелбигийн гэр бүлийн толгойлогч Томас Шелбигийн дүрийг бүтээсэн жүжигчин Киллиан Мерфи саяхан өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан байна. Тэрээр "Хүмүүс үргэлж надаас 'Peaky Blinders' цувралын үргэлжлэл гарах эсэхийг лавлаж асуудаг. Үнэхээр зохиолч, найруулагч нарт үзэгчдэд хүргэх ёстой өөр нэгэн түүх бий гэвэл би Томас Шелбигийн дүрээ дуртайяа дахин бүтээх болно. Хэдийгээр үргэлжлэл кино гарах бүрэн боломжтой ч хүмүүст хуурамч найдлага төрүүлэхийг хүсэхгүй байна" хэмээжээ. 

“Peaky Blinders” цуврал бүрэн хэмжээний кино болж гарах уу? (фото 2)
Томас Шелбигийн дүрд жүжигчин Киллиан Мерфи

Хэрвээ "Peaky Blinders" бүтээл цаашид үргэлжлэхээр болбол үйл явдалд Дэлхийн хоёрдугаар дайны үе болон Адольф Гитлер, Томас Шелби нарын хооронд өрнөх ширүүхэн тулааныг өгүүлнэ хэмээн үзэгчид таамаглаж байгаа аж. Мөн зургаадугаар бүлэг цацагдахаас өмнө "Адольф Гитлерийн дүрийг жүжигчин Роуэн Аткинсон бүтээнэ" гэх цуурхал гарч, тухайн үед Роуэн Аткинсон ч дүрийн санал ирвэл таатай хүлээж авахаа мэдэгдэж байв. Сүүлийн бүлэгт Адольф Гитлерийн зөвхөн нэр нь л дурдагдаад өнгөрсөн учир жүжигчин Роуэн Аткинсоныг бид "Peaky Blinders"-ийн бүрэн хэмжээний киноноос харах өндөр магадлалтай юм.

“Peaky Blinders” цуврал бүрэн хэмжээний кино болж гарах уу? (фото 3)
Жүжигчин Роуэн Аткинсон

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх