Хайх

Сэтгэл татам Луи Гаррелийн тоглосон онцлох 5 кино

Сэтгэл татам Луи Гаррелийн тоглосон онцлох 5 кино

Гоо зүйн болон оюуны таашаал авахын тулд заавал үзэх хэрэгтэй бүтээлүүд

Text: Buro.Mongolia


Өчигдөр орчин үеийн хамгийн алдартай Франц жүжигчдийн нэг болох Луи Гаррелийн төрсөн өдөр тохиосон билээ. Тэрээр зургаан настайгаасаа эхлэн кинонд тоглож, 20 настайдаа "The Dreamers" киногоороо дэлхий нийтэд алдаршиж, 23 настайдаа Сезар наадмаас "өсөх ирээдүйтэй жүжигчин" шагналыг хүртсэн юм. Үүгээр ч зогсохгүй Гаррель сүүлийн үед найруулагчийн үүргийг гүйцэтгэж, хоёр ч кино хийгээд амжжээ.

Өнгөрсөн жил тэрээр Грета Гервигийн "Little Women" болон Роман Поланскийн "Officer and a Spy" кинонд тоглосон билээ. Түүний дүрүүд үргэлж гүн гүнзгий, драматик, сэтгэл татам байдаг. Бид Луи Гаррелийн тоглосон онцлох таван киног санал болгож байна.

"The Dreamers", 2003

1968 оны тавдугаар сар, Парис хот, үймээн самуун, оюутнуудын сэтгэл догдлол. Энэ бүхний зэрэгцээ найруулагч Бертолуччи Парисын нэгэн богем орон сууцад сексийн хувьсгалыг дүрслэхийг хичээжээ. Уг байранд Тео болон Изабель (Лоуи Гаррель, Ева Грин) мөн тэдний Америк найз Мэттью (Майкл Питт) нар хамтран амьдарна. Тэд өдөр шөнөгүй кино үзэж, ууж, тамхи татаж, улс төр ярилцаж, секс хийнэ. Парис хот, секс, ер бусын мэдрэмжээр амьсгалсан уг бүтээл энэ жагсаалтад заавал байх ёстой бүтээл юм.

"Regular Lovers", 2005

Сэтгэл татам Луи Гаррелийн тоглосон онцлох 5 кино (фото 1)

Киноны үйл явдал мөн л 1968 оны Парис хотод өрнөнө. Киноны гол баатар нийгмийн өөрчлөлтийг хүсдэг тэрслүү зантай залуу яруу найрагч байх болно. Хувсьгалын ачаар тэрээр залуу бүсгүйтэй танилцдаг бөгөөд түүнд ухаангүй дурлана.

"A Burning Hot Summer", 2011

Моника Белуччи, Луи Гаррель нарын тоглосон бас нэгэн хайрын түүх. Луи залуу уран бүтээлчийн дүрийг бүтээсэн бол Моника түүний жүжигчин эхнэрийг дэлгэцнээ амилуулсан байгаа. Хосууд хайр, аз жаргалаар дүүрэн амьдрах боловч цаг хугацаа өнгөрөх тусам тэдний хайр сэтгэл хөрөх болно. Гэхдээ эхнэр нь түүнийг орхин өөр залуу руу явснаар бүх зүйл өөрчлөгддөг.

From the Land of the Moon, 2016

Кинонд Габриель гэх бүсгүй дуу цөөтэй, найдвартай тариаланч Хосе гэдэг залуутай гэр бүл болно. Гэвч бүсгүй нөхөртөө хайргүй, хэзээ ч хайртай болохгүй гэж хэлэх боловч Хосе эхнэртээ маш их хайртай учраас түүний ийм хандлагыг тэвчин өнгөрүүлнэ. Габриель нэгэн удаа сувилалд явснаар Андре гэх мөрөөдлийн залуутайгаа учирч үйл явдал өрнөнө.

"A Faithful Man", 2018

Луи Гаррель, Летиция Каста, Лили Роуз Депп нарын тоглосон адармаатай хайрын гурвалжингийн түүх. Гол баатар Абель (Гаррель) олон жилийн турш Марианна (Каста) гэх бүсгүйг хайрлаж ирсэн ч бүсгүй түүний сайн найз Полийг сонгодог. Харин Полийг нас барсны дараа Абель Марианнаг эргээд өөрийн болгохоор оролддог ч түүнд нууцхан дурласан Полийн дүү (Депп) гарч ирэн үйл явдал огт өөрөөр эргэх болно. Сонирхуулахад киноны найруулагчаар Луи Гаррель өөрөө ажилласан байгаа.

цааш үзэх