Хайх

68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд

68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд

Text: Э.Цовоо


2026 оны Грэмми шагнал гардуулах ёслол инээд хөөр, сэтгэл хөдөлгөм үгс, түүхэн ялалт, мөн багагүй шуугиант мөчүүдээр дүүрэн өнгөрлөө. Энэ жилийн Грэмми нь зөвхөн шилдэг уран бүтээлчдийг тодруулах бус, өнөөгийн нийгмийн уур амьсгал, уран бүтээлчдийн байр суурь, тэдний үзүүлбэрүүд хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан үдэш байв.

Ийнхүү бидний зүгээс 68 дахь удаагийн Грэмми наадмын шилдэг, онцлох мөчүүдийг тоймлон хүргэж байна.


Bad Bunny түүх бүтээж, Грэммигийн оргилд хүрэв

Bad Bunny ёслолын төгсгөлд хамгийн том шагнал болох "оны шилдэг цомог" хэмээх хүндэт шагналыг хүртлээ. Харри Стайлс түүний нэрийг дуудмагц Bad Bunny суудал дээрээ нулимсаа барьж чадалгүй, нүүрээ дарсан нь камерын дуранд тод үлджээ. Тэрээр шагналаа гардан авахдаа испани хэлээр ярьж “хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноо орхиход хүрсэн бүх хүнд энэхүү шагналаа зориулж байна” хэмээн онцолсон нь Грэммигийн тайзнаас цагаачлал, үндэс угсааны асуудлыг хөндсөн хамгийн хүчтэй мессежнүүдийн нэг боллоо.


Театрчилсан тайз ба поп оддын ноёрхол

Дуучин Сабрина Карпентер Manchild дуугаа нисэх буудлын концепцтой тайзан дээр, ачаа тээшний туузан дээгүүр алхсаар эхлүүлсэн нь үзэгчдийн анхаарлыг багагүй татаад амжив. Цагаан нисгэгчийн дүрэмт хувцсаар гоёсон түүний үзүүлбэр поп хөгжмийн шоу хэрхэн улам илүү жүжигчилсэн хэлбэрт шилжиж буйг харууллаа.

Харин Жастин Бибер тэс өөр замыг сонгож, бараг нүцгэн шахам төрхтэйгөөр Yukon дуугаа акустик хэлбэрээр дуулсан нь олон хүмүүсийн сэтгэл зүрхийг хөдөлгөж чаджээ. Камер түүний эхнэр Хэйли Бибер рүү шилжих бүрд үзэгчид болон энэ үдэш цугларсан хүн бүр уярч байв.

68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 3)
Vogue

Рэп түүх дахин бичигдэв

Рэппер Кендрик Ламар энэ жил Грэммийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн рэп уран бүтээлч болж, Jay-Z-ийн дээд амжилтыг эвдлээ. Тэрээр карьерынхаа түүхэнд нийтдээ 26 Грэмми шагнал хүртсэн байна.  

68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 4)
Vogue
68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 5)
Vogue

Улс төр, нийгмийн мессеж Грэммигийн тайзнаас

Хөтлөгч Тревэр Ноа нээлтийн монологтоо Америкийн улс төр, нийгмийн түгшүүрийг егөөдөлтэйгээр шүүмжилж, Доналд Трампын тухай болон Жефф Безосын хуримыг хүртэл онилсон нь үзэгчдэд инээд бэлэглэв. Мөн рэппер Bad Bunny ICE-ийг ил тод шүүмжилсэн нь Грэммигийн тайз улс төрийн байр суурь илэрхийлэх орон зай хэвээр байгааг дэлхий нийтэд дахин санууллаа.

68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 6)

K-pop түүхэнд шинэ хуудас

Netflix-ийн хит бүтээл KPop Demon Hunters анимейшны гол дуу болох Golden бүтээл 68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын “дүрс бичлэгт зориулан бичигдсэн шилдэг дуу” ангилалд түрүүлж, Грэммид ялалт байгуулсан анхны K-pop уран бүтээл болж түүх бүтээлээ.

68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын онцлох мөчүүд (фото 7)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх