Хайх

CHOIDOG болон CILI нарын цоо шинэ “TiTi” клип гарлаа

CHOIDOG болон CILI нарын цоо шинэ “TiTi” клип гарлаа

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот болох Улаанбаатарт амьдардаг залуусын тухай

Text: Buro.Mongolia


Жилийн өмнө "Yang" дуугаа танилцуулснаас хойш хэсэг хугацаанд инженер мэргэжлээрээ ажиллахад илүүтэй төвлөрсөн CHOIDOG шинээр гарч ирж буй уран бүтээлч CILI-тэй хамтран "TiTi" гэх шинэ дуугаа албан ёсны видео клипний хамтаар танилцууллаа. Шинэ видео нь дэлхий дээрх хамгийн хүйтэн нийслэл хот гэх тодотголтой Улаанбаатарын залуусын амьдралын хэв маяг тэс өөр байдгийг харуулахыг зорьсон бөгөөд гүйцэтгэл дээр нь "Underrated Youth Companion" хэмээх бүтээлч залуус хамтран ажиллажээ.

CHOIDOG болон CILI нарын цоо шинэ “TiTi” клип гарлаа (фото 1)

"TiTi" бүтээлийн аяыг CHOIDOG-ийн продюсер ба найз Есөнтуг буюу 9Flagco зохиосон бөгөөд клипний найруулга болон дууны үгийг CHOIDOG, CILI нар хамтдаа бүтээжээ. Харин дууны хоолойг бичиж, найруулах ажлыг HYP Entertainment-ийн Tuana гүйцэтгэсэн байна.

CHOIDOG болон CILI нарын цоо шинэ “TiTi” клип гарлаа (фото 2)

Шинэ уран бүтээлч CILI-гийн хувьд Сан Францискод барилгын инженер чиглэлээр суралцан 2021 онд төгсөж ирээд одоо архитектурын компанид ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо ажлынхаа хажуугаар уран бүтээлдээ шамдан орох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Сонирхолтой нь, хоёр уран бүтээлч маань хоёулаа инженер мэргэжилтэй бөгөөд хамтарсан дууныхаа видеонд инженерийн зүүдэг нүд хамгаалагч шилийг энгийн нарны шил мэт загварчлан зүүжээ. CHOIDOG мөн 2022 ондоо хэд, хэдэн шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа юм байна.

CHOIDOG болон CILI нарын цоо шинэ “TiTi” клип гарлаа (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх