Хайх

Үүнийг үзэх хэрэгтэй: The Weeknd-ийн Super Bowl 2021 дээрх үзүүлбэр

Үүнийг үзэх хэрэгтэй: The Weeknd-ийн Super Bowl 2021 дээрх үзүүлбэр

Text: Buro.Mongolia


Америк хөлбөмбөгийн улирлын хамгийн сүүлчийн тулаан буюу Super Bowl тэмцээн нэг хоногийн өмнө амжилттай болж өндөрлөлөө. 1962 оноос хойш зохиогдож ирсэн Super Bowl нь спортын тулаан төдийгүй энтертейнмент шоу гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан бөгөөд тэмцээний үеэр шилдэг брэндүүдийн бүтээлч сурталчилгаанууд цацагдаж, тухайн цаг үеийн хамгийн алдартай уран бүтээлчид шоу үзүүлбэр үзүүлдэг уламжлалтай юм. Тэгвэл 55 дах удаагийн Super Bowl-ийн тайзнаа дуучин The Weeknd нүсэр шоу зохион байгуулж, үзэгчдийн сэтгэлийг догдлууллаа. Тэрээр өөрийн хит дуунууд Starboy, The Hills, Can't Feel My Face болон Blinding Lights-г дуулсан бөгөөд энэ үеэр түүний ард асар олон найрал дуучид зогсон дуулж, харин дараа нь талбай дээр The Weeknd шиг хувцасласан арми гүйн гарч ирж бүжгийн үзүүлбэр үзүүлсэн билээ. Түүний гайхалтай үзүүлбэрийг заавал бүтнээр нь үзээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх