Хайх

OK Go хамтлаг хэрхэн 4,2 секундэд клип хийсэн бэ?

The One Moment дууны клип

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэхүү видео клипний үндсэн хэсгийн зураг авалт ойролцоогоор дөрвөн секунд үргэлжилжээ. Энэ хугацаанд дэлбэрч буй гитар, устай агаарын бөмбөлөг, савтай өнгө, өнгийн будаг гээд нийт 318 үйл явдлыг дүрсэнд буулгаж авсан байна. Эцсийн үр дүнд энэ бүх хэсгүүд бидэнд удааширсан байдлаар харагдана. Мөн тухайн хэсгээс шалтгаалаад удаашруулсан хугацаа нь өөр, өөр байгаа юм. Жишээ нь гитар дэлбэрч буй хэсгийг савтай будгаас гурав дахин илүү удаашруулжээ.

Ok Go хамтлаг The One Moment клипний зураг авалтанд нэг сарын турш бэлдсэн байна. Тэдэнд бүх үйл явдлуудыг нарийн тооцоолж, дуутайгаа уялдуулж, элементүүдийг сайтар нягтлах хэрэг гарсан юм. Энэхүү видеоны зураг авалтыг долоон камераар хийсэн бөгөөд ингэж байж л бүх хэсгүүдийг нэгэн зэрэг авчээ.

цааш үзэх