Хайх

“Pen-Pineapple-Apple-Pen”-ий зохиолч коронавирусийн тухай дуу гаргалаа

“Pen-Pineapple-Apple-Pen”-ий зохиолч коронавирусийн тухай дуу гаргалаа

Гараа тогтмол, зөв угаа

Text: Buro.Mongolia


Зураг:

"PPAP" буюу "Pen-Pineapple-Apple-Pen" дуугаараа 2016 онд цахим ертөнцийг шуугиулж байсан Японы уран бүтээлч Пико-Таро амжилтаа давтахаар шийджээ.

Энэ удаад тэрбээр алдарт дууныхаа коронавирустэй холбоотой хувилбарыг гаргасан бөгөөд дуундаа мөн л "PPAP" гэх товчилсон нэрийг өгсөн байна. Гэхдээ одоо "PPAP" гэдэг нь "Pray for People And Peace" буюу "Хүмүүс болон энх тайвны төлөө залбир" гэсэн утгатай билээ.

Хит дууны шинэ хувилбарт алим, хан боргоцой, эсвэл үзэг байхгүй ч гар болон саван бий. Өөрөөр хэлбэл энэ нь бидэнд дахин нэг удаа гараа тогтмол төдийгүй 20 секундээс багагүй хугацаанд угаах ёстойг сануулсан бүтээл юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх