Хайх

Yaeji болон бусад шинэ дуучид 2018 оны хамгийн ирээдүйтэй залуу уран бүтээлчдээр тодорлоо

Yaeji болон бусад шинэ дуучид 2018 оны хамгийн ирээдүйтэй залуу уран бүтээлчдээр тодорлоо

Хөгжмийн ертөнцийн шинэ нэрс

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн алдарт BBC Music радио жил бүр уламжлал болгон гаргадаг хамгийн ирээдүйтэй уран бүтээлчдийн рейтингээ нийтэллээ. "Sound of 2018" нэртэй уг жагсаалт нь дараа жил маш анхааралтай ажиглах хэрэгтэй, залуу дуучдыг танилцуулсан байгаа. Энэ жил BBC Music Өмнөд Солонгос улсын Сөүл хотоос гаралтай дуучин, продюсер Yaeji, Америкийн дуучин, ая зохиогч 19 настай Халид, Английн инди фолк дуучин Том Уокер, Финландын дуучин Альма, одоо дөнгөж 15 настай Америкийн дуучин Билли Айлиш болон бусад 16 уран бүтээлчдийг онцолжээ. Дэлхийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий радио түүнчлэн эдгээр уран бүтээлчдээс шилдэг таван дуучныг 2018 оны нэгдүгээр сарын 8-нд дахин тодруулах болно.

Сонирхуулахад өмнө нь BBC Music Sound рейтингэд дуучин Адель, Florence + The Machine, Фрэнк Оушен, Сэм Смит болон дэлхийн бусад супер одууд багтаж байсан түүхтэй билээ.

Та 2018 оны хамгийн ирээдүйтэй уран бүтээлчдийн бүрэн жагсаалтыг эндээс хараарай.

цааш үзэх