Хайх

Алисия Викандер “Tomb Raider” киноны анхны трейлерт

Шинэ Лара Крофт

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Жүжигчин Алисия Викандерын тоглосон "Tomb Raider" киноны анхны трейлер цацагдлаа. "The Danish Girl" киногоор Оскарын шагнал хүртсэн Шведийн жүжигчин бүсгүй энэ кинонд Лара Крофтын дүрийг бүтээсэн юм. Энэхүү кино нь анх 2001 онд нээлтээ хийж байсан "Lara Croft: Tomb Raider" нэртэй адал явдалт киноны дахин шинэчлэгдсэн хувилбар бөгөөд тухайн үед Лара Крофтын дүрийг жүжигчин Анжелина Жоли бүтээж байсан билээ. "Lara Croft: Tomb Raider" кино нь Анжелина Жолиг асар олон шүтэн бишрэгчтэй болоход нь тусалсан гол бүтээлд тооцогддог юм.

Алисия Викандер “Tomb Raider” киноны анхны трейлерт (фото 1)

"Tomb Raider" киноны үйл явдалд 21 настай Лара Крофт ор сураггүй алга болсон эцгийгээ хайхаар маш аюултай аялалд гардаг. Харин энэ удаад тус киноны найруулагчаар Норвеги улсын найруулагч Роар Утхауг ажилласан байгаа.

Warner Bros. кино компанийн бүтээсэн энэхүү кино 2018 оны гуравдугаар сарын 16-нд нээлтээ хийх болно.

цааш үзэх