Хайх

Барак Обама Канье Уэстэд зөвлөгөө өглөө

Битгий гомдоорой, найз минь

Text: Б.Амина


Зураг:

Хэд хоногийн өмнө Сан Франциско хотноо болсон Ардчилсан намын буяны үйл ажиллагааны үеэр АНУ-ын ерөнхийлөгч албаны бус бөгөөд хошин хэдэн зөвлөгөө өглөө

Энэ жилийн мэдээллийн хэрэгсэл дэх хамгийн амбицтай хүнээр тодорсон Канье Уэст наймдугаар сарын сүүлээр 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Харин хэд хоногийн өмнө Барак Обама рэпперт хандан зөвлөгөө өгч, хошин шогийн мэдрэмжтэйгээ харууллаа.

Нэгдүгээрт, Уэст ерөнхийлөгч болвол өөрийн хачирхалтай үйлдэл болон заримдаа реалити шоунд оролцож буй мэт авирлахаа болих хэрэгтэй. Хоёрдугаарт, "My beautiful dark twisted fantasy" зэрэг хэллэг нь ямар ч улс төрчид аюултай бөгөөд хэлэгдэх ёсгүй. Олон хууль тогтоогчид иймэрхүү хэллэгээс болж ажлаа алдаж байсан. Гуравдугаарт, "Чи үнэхээр АНУ Чикагогоос ирсэн хар арьст, инээдэмтэй нэртэй залууг сонгоно гэж бодож байна уу? Энэ бол утгагүй зүйл!" хэмээн Обама алга ташилтаар яриагаа дуусгажээ.

Харин Обамагийн зөвлөгөөний дараа Канье American Idol нэвтрүүлгийн сүүлийн шатны сонгон шалгаруулалтад оролцсон. Шүүгчдийн дунд Женнифер Лопез байсан бөгөөд Канье Уэст Gold Digger дуугаа дуулжээ.

цааш үзэх