Хайх

BBC Ханс Циммерийн амьдралаар баримтат кино хийлээ

BBC Ханс Циммерийн амьдралаар баримтат кино хийлээ

Кристофер Нолан, Дени Вилню гэхчлэн томчуудын Циммерийн талаарх ярилцлага багтсан

Text: Buro.Mongolia


Өнөө цагийн хамгийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэгд зүй ёсоор тооцогдох германы хөгжмийн зохиолч Ханс Циммерийн амьдралаар BBC студи баримтат кино хийсэн бөгөөд тус телевизийн хоёрдугаар сувгаар энэ сарын 16-ны өдөр цацагдах ажээ.

Дайны дараах баруун Германд төрж Холливуудын томчуудын нэг болсон 40 жилийн ажил амьдралын түүхийг тус кино өгүүлэх ба бидний сайн мэдэх "Interstellar", "Inception", "Dunkirk", “Pirates of the Caribbean”, “Gladiator”, “The Dark Knight Trilogy”, “The Lion King”, "Blade Runner 2049", “Dune” гэхчлэн кинонуудын салшгүй хэсэг болох хөгжмийн зохиолууд хэрхэн бүтсэн, ард нь ямар нууц байсан зэргийг нээн үзүүлэх гэнэ. Мөн түүнтэй хамгийн ойр хамтран ажилладаг байсан Кристофер Нолан, Дени Вилню, Жефри Катценберг, Стив Маккуйн зэрэг мэргэжилтнүүдийн ярилцлага багтсан байна.

“Hans Zimmer – Hollywood Rebel” нэртэйгээр гарах тус баримтат киноны талаар Циммер “BBC-ийн үзэгчидтэй өөрийн амьдрал, карьерын талаар хуваалцах болсон минь нэр төрийн хэрэг билээ. Тус кино хүн бүхнийг өөрсдийн дуртай зүйлсээ хийхэд урам зориг өгч хурцлах, мөн түүнчлэн миний зохиолууд болон ерөөс хөгжмийн тухай арай гүнзгий ойлголттой болоход туслах байх гэж найдаж байна” хэмээн ярьсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх