Хайх

\"Биелэгдэшгүй даалгавар 7\" киноны зураг авалт есдүгээр сард эхэлнэ

"Биелэгдэшгүй даалгавар 7" киноны зураг авалт есдүгээр сард эхэлнэ

Киноны нээлт 2021 оны арваннэгдүгээр сард төлөвлөгджээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Paramount Pictures кино компани "Mission: Impossible" буюу "Биелэгдэшгүй даалгавар" киноны долоодугаар ангийн зураг авалтыг ирэх есдүгээр сард хийх болсноо мэдэгдлээ. Энэ талаар киноны гол дүрүүдийн нэгийг бүтээсэн жүжигчин Саймон Пегг Variety сэтгүүлд хуваалцсан байна. Мөн энэ мэдээллийг киноны продюсер, туслах найруулагч Томми Гормли баталсан юм.

"Бид зураг авалтыг есдүгээр сард эхлүүлнэ гэж тооцоолсон байгаа. Мөн бид төлөвлөсөн бүх хотдоо очно гэж найдаж байна" хэмээн тэрээр хэлжээ.

Эргэн сануулахад өнгөрсөн хоёрдугаар сард киноны багийнхан Венец хотод зураг авалтаа эхлүүлж байсан ч коронавирусын улмаас төслийг зогсооход хүрээд байсан юм. Улмаар "Биелэгдэшгүй даалгавар 7" киноны нээлт 2021 оны долоодугаар сард төлөвлөгдсөн байсан ч арваннэгдүгээр сарын 19 хүртэл хойшлоход хүрсэн билээ.

цааш үзэх