Хайх

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa-гийн соло уран бүтээлийн постер ил боллоо

BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa-гийн соло уран бүтээлийн постер ил боллоо

Text: Buro.Mongolia


Энэ оны долдугаар сард Yg Entertainment-аас охидын BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa ганцаарчилсан уран бүтээлийнхээ ажилд орсон талаар мэдэгдэж байсан билээ. Харин өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр түүний шинэ уран бүтээлийн постер цацагдаж шүтэн бишрэгчдийг бүр ч илүү догдлуулаад авлаа. Тодруулбал, BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa-гийн Instagram хуудсанд болон хамтлагийн албан ёсны Twitter хуудсанд “COMING SOON” гарчигтай нэгэн зураг нийтлэгджээ. Одоогийн байдлаар уг постероос гадна цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ил болоогүй байна.

Сонирхуулахад, Lisa-гийн бие даасан уран бүтээлтэй холбоотой “Lisa Is Coming” хэштаг Филиппин улсын сошиал ертөнцөд тэргүүлж эхэлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх